Олаф Шольц анх удаа Хятадад айлчилна | News.MN

Олаф Шольц анх удаа Хятадад айлчилна

Олаф Шольц анх удаа Хятадад айлчилна

Олаф Шольц анх удаа Хятадад айлчилна

Германы канцлер Олаф Шольц Хятадад анх удаа айлчлахаар төлөвлөж байна. Тэрбээр энэ оны сүүлээр зүүн өмнөд Азид хийх айлчлалынхаа хүрээнд Хятадыг зорих аж. Энэ үеэрээ тэр Бээжинд хатуу байр суурьтай хандаж буйгаа харуулах төлөвтэй байна. Бээжинд айлчлах бэлтгэл ажил ахисан шатандаа байгааг эх сурвалж мэдээлэв.

“Их-20”-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалт арваннэгдүгээр сарын дундуур Балид болно. Олаф Шольц энэ уулзалтад оролцсоныхоо дараа Хятадад айлчилж магадгүй байна.

Энэхүү айлчлал нь Ази, Номхон далайн бүс нутагт Германы стратегийг өөрчлөх хүчин чармайлтын нэг хэсэг юм. Өмнөх канцлер Ангела Меркелийн үед Хятад, Герман хоёр улс тогтвортой худалдааны харилцаатай байсан. Өдгөө Олаф Шольц Хятадтай үндэсний стратегийг сайжруулах чиглэлд ажиллахаар төлөвлөж байна. Шольц Хятад дахь хүний эрхийн байдлыг буруушааж НҮБ-д үг хэлсэн. Тэрбээр энэ мессэжээ Бээжинд дахин хүргэнэ гэж эх сурвалж хэллээ.

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон ч бас энэ оны эцсээр Хятадад айлчилж магадгүй байна. Харин Хятадын зүгээс Европын удирдагчдын айлчлалын талаарх мэдээллийг хуурамч гэж няцаажээ.

Эх сурвалж: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж