
Манай гаригийн цорын ганц дагуул сарны хэмжээ улам багассаар дэлхийн дагуулгүй болох бололтой. Ийм дүгнэлтийг «Lunar Reconnaissance Orbiter» гэх сарны аппаратын тусламжтайгаар хийсэн шинэ зурагт дүн шинжилгээ хийсэн америк эрдэмтэд хийжээ. Урьдчилсан тооцоогоор сарны диаметр нь 100 метрээр багассан байна.
Смитсоны их сургуулийн эрдэмтэд сарны гадарга дээр шинэ уул нурууд үүсч байгаа нь энэ жижиг гариг агшиж байгаагийн илэрхийлэл гэсэн дүгнэлт хийлээ.
Шинээр үүсч байгаа бүтцийн өндөр хэдэн арван метр бөгөөд цаашид ч томорч магадгүй гэн.