Оросын хориг арга хэмжээний шинэ багцыг зарлалаа

Хуучирсан мэдээ: 2022.09.24-нд нийтлэгдсэн

Оросын хориг арга хэмжээний шинэ багцыг зарлалаа

Оросын хориг арга хэмжээний шинэ багцыг зарлалаа

Оросын арми цэрэг татлага эхлүүлж, Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрт бүх нийтийн сануулга зохион байгуулж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Европын холбооны гишүүн таван улс хэд хэдэн хориг арга хэмжээ авахаар төлөвлөжээ. Тодруулбал, Польш, Ирланд, Эстони, Латви, Литва улсууд Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахыг Европын холбоонд уриалаад байна.

Хориг арга хэмжээний хүрээнд Газпромбанкийг өндөр нууцлалтай “SWIFT” системээс гаргахыг хүсч байна. Тус банк нь Европын холбооны үйлчлүүлэгчид болон Газпром хоёрын хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг. Мөн Оросын засгийн газар, агентлаг, корпорациудад ямар нэгэн төрлийн даатгалын үйлчилгээ үзүүлэхийг Европын холбооны компаниудад хоригложээ.

Мөн технологийн хориг арга хэмжээ авахаар төлөвлөв. Үүнд Европын холбооны орнуудад үйлдвэрлэсэн гар утас, камер, проектор, лазер, радио аппарат, линз, призм зэргийн худалдааг хоригложээ. Мөн компьютерийн програм хангамж, техникийн засвар үйлчилгээ, вэб хостинг үйлчилгээ, кибер аюулгүй байдлын систем зэрэг ч үүнд багтана. Дэлхийд антивирусаараа алдартай Касперски лабораторийн боловсруулсан технологийг ашиглахыг Европын холбооны хэмжээнд хориглох саналыг мөн дэвшүүлэв.

Технологийн хоригоос гадна үнэт эдлэлийн хориг эргэн иржээ. Дээрх улсууд Оросоос гаралтай алмаазны импортыг хориглох магадлалтай байна. Орос руу очир эрдэнэ экспортлохыг аль хэдийнэ зогсоосон боловч оросууд өөрсдөө холбооны зах зээлд алмааз нийлүүлэх эрхтэй хэвээрээ байна.

Оросын алмаазны экспорт 2021 онд 4.5 тэрбум ам.доллар болжээ. Үүний ихэнх нь үнэт материалыг зүсэх, өнгөлөх чиглэлээр олон улсын зах зээлд ноёрхож буй Бельги улсад очдог.

Дээр дурдсан хориг арга хэмжээнүүдийг Европын холбооны 27 гишүүн орон бүгд зөвшөөрч байж албажих юм.

Эх сурвалж: EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
22
ТэнэглэлТэнэглэл
10
ХахаХаха
6
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж