НӨАТ-ын баримт 51-ээс олныг бүртгүүлбэл азтан болох магадлалтай | News.MN

НӨАТ-ын баримт 51-ээс олныг бүртгүүлбэл азтан болох магадлалтай

НӨАТ-ын баримт 51-ээс олныг бүртгүүлбэл азтан болох магадлалтай

НӨАТ-ын баримт 51-ээс олныг бүртгүүлбэл азтан болох магадлалтай

НӨАТ-ын сугалааг аравдугаар сарын 1-нээс шинэчилсэн байдлаар явуулахаар болсон талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлээд буй. Тэгвэл Татварын албанаас сугалаа явуулахад дараах таван чиглэлд өөрчлөлт орсон хэмээн мэдээлэв.

1. Та хаана ч явсан НӨАТ-ын сугалааны азтан тодруулах нэвтрүүлгийг үздэг болно. Та "ebarimt" аппликейшнаар сугалааны тохирлоо үзэхээс гадна таны баталгаажуулсан баримт хэрхэн оролцож байгааг хянах боломж бүрдсэн. Мөн азтан болж байгаа төлбөрийн баримтын байршил зэрэг мэдээллийг тухайн цаг үед нь авч чадна.

2. Та 51-ээс дээш тооны баримт бүртгүүлбэл азтан болох магадлал өсөж, урамшууллын дүн ч нэмэгдэнэ. Жишээ нь та гурван баримт бүртгүүлсэн байгаад гурван орон таарвал 30 мянган төгрөгийн урамшуулал авна. Тэгвэл 51-ээс дээш тооны баримт бүртгүүлсэн бол 60 мянган төгрөгийн урамшуулал авна. Энэ нь олон баримт бүртгүүлдэг хүмүүсийг урамшуулах бодлого юм. Нөгөө талаас баримтын баталгаажуулалтыг дэмжсэн бодлого аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-24 202.9.40.63

51-с бага бол азтан болохгүй юмуу тэнэг хүүрнүүд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж