Юн Сук Ёл АНУ-ын Конгресст хандаж бүдүүлэг үг хэлсэн үү?

Хуучирсан мэдээ: 2022.09.24-нд нийтлэгдсэн

Юн Сук Ёл АНУ-ын Конгресст хандаж бүдүүлэг үг хэлсэн үү?

Юн Сук Ёл АНУ-ын Конгресст хандаж бүдүүлэг үг хэлсэн үү?

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл өнгөрсөн долоо хоногт Нью-Йорк хотод АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай уулзсан. Энэ уулзалтынхаа дараа АНУ-ын Конгрессыг доромжилсон утгатай үг хэлсэн гэх мэдээлэл хэвлэлээр тараад буй. Тэр АНУ-ын хууль тогтоогчдыг тэнэгүүд гэж дуудаж буй бичлэг Өмнөд Солонгост маш хурдан тархжээ. Тэнэг гэдгээс ч илүү хүчтэй утгатай үг хэлсэн байж болзошгүй гэсэн таамаг гараад байна.

Гэхдээ түүний хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “Түүнд АНУ-ын талаар ярих эсвэл Байден гэсэн үг хэлэх шалтгаан байхгүй” гэж мэдэгдлээ. Харин энэ мэдэгдэл нь Глобал сан гэх дэлхийн санаачилгад АНУ-аас оруулах хувь нэмрийн тухай ярианы нэг хэсэг байсан гэжээ. Глобал сан санаачилгад АНУ-ын Конгрессын зөвшөөрөл шаардлагатай аж. Юн Сук Ёл туслахууддаа хандан “Хэрвээ үүнийг Конгрессоор батлуулж чадахгүй юм бол Байден нэр нүүрээ алдана” гэсэн утгатай үг хэлсэн байж болзошгүй.

“Ерөнхийлөгч үнэндээ Байден гэж хэлээгүй, ижил төстэй солонгос үг хэлсэн. Бас АНУ-ын Конгресс биш Өмнөд Солонгосын парламент гэж хэлсэн” гэж хэвлэлийн төлөөлөгч Ким Юн Хэ хэлжээ.

Юн Сук Ёл энэ оны тавдугаар сард ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээж авсан. Тэрбээр ердөө нэг хувийн илүү саналаар сонгуульд ялсан прокурор асан юм. Түүнийг элдэв хэлмэгдүүлэлтэд өртөмтгий гэдэг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л хатан хаан II Элизабетын оршуулах ёслолд оролцоогүйнхээ төлөө шүүмжлэлд өртөөд амжсан.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж