Байден, Трамп хоёр ерөнхийлөгчөөр ажиллахад хэт хөгширчээ | News.MN

Байден, Трамп хоёр ерөнхийлөгчөөр ажиллахад хэт хөгширчээ

Байден, Трамп хоёр ерөнхийлөгчөөр ажиллахад хэт хөгширчээ

Байден, Трамп хоёр ерөнхийлөгчөөр ажиллахад хэт хөгширчээ

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден болон ерөнхийлөгч асан Дональд Трамп нар ердөө дөрөвхөн насны зөрүүтэй. Тус улсад ерөнхийлөгч болохын тулд 35-аас дээш настай байх ёстой бөгөөд насны дээд хязгаар гэж байхгүй. Тиймээс Байден, Трамп нар 2024 онд дахин сонгогдвол 80 хүртлээ албан тушаал хашна гэсэн үг юм. Энэ нь АНУ-ын түүхэнд аль ч ерөнхийлөгчийн гаргаж байгаагүй амжилт болно.

АНУ-ын иргэдээс есдүгээр сард төрийн албан хаагчдын настай холбоотой судалгаа авсан. Судалгаанд хамрагдсан 2200 гаруй хүний 76 хувь нь 79 настай Байденыг төрийн албанд ажиллахад хэт хөгширсөн гэж үзжээ. Түүнчлэн 57 хувь нь 76 настай Трампыг хөгширсөн гэж үзсэн байна. Энэ дотроо намаараа мөн ялгарчээ. Ардчилсан намын гишүүдийн дөрөвний нэг нь Байденыг ерөнхийлөгчөөр ажиллахад тохирсон настай гэж үзсэн. Харин Бүгд найрамдах намын 17 хүн тутмын нэг нь түүний насыг тохиромжтой гэж хэлжээ.

Байден, Трамп нараас гадна Төлөөлөгчдийн танхимын дарга 82 настай Нэнси Пелосиг судалгаанд хамрагдагсдын 62 хувь нь хэт хөгширсөн гэжээ. Нэнси Пелосиг танхимын даргаар дахин нэр дэвших эсэхийг сэтгүүлчид асуухад тэр хариулахаас татгалзсан юм.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-24 172.58.162.164

Biden martamhai tarhi saataltai bolson hun America erinhiilugch bol dollars ezediin songolt ard tumen bol show uzdeg

Avatar

Зочин 2022-09-24 202.126.89.235

Нас бол тоо
Энэ хоёр 95 хүртлээ дарга хийж чадна. Ахмад хүн улсаа удирддаг. Залуу хүн балчирдаад улсаа доройтуулдаг

Avatar

Зочин 2022-09-24 202.21.108.232

Байден бол бүүр хүүхэд нохойн доог, холбоотнууд нь дураараа доромжилдог болсон.

Avatar

зочин 2022-09-24 202.9.47.153

Байденаас Трамп нь арай дээр улсаа бодсон сэтгэлтэй. Оростой ч Байден шиг харгис харилцахгүй байсан. Трамп нь сонгогдсон бол Орос Украйны дайн гарахгүй байх байсан.

Avatar

Зочин 2022-09-24 122.201.21.174

Trump garn tegeed delhiin buh bulhaig il bolgon tegeed nubiig tatan buulgaj delhiin zasgiin gazrig baiguulna

Avatar

Бадарч тахар 2022-09-24 192.82.86.141

трамп 24 онд дахиж сонгогдоод 100 нас хүртлээ ажлаа өгөхгүй зууралдана гэсэн ! хүн ийм л байх ёстой !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж