Байден, Трамп хоёр ерөнхийлөгчөөр ажиллахад хэт хөгширчээ

Хуучирсан мэдээ: 2022.09.24-нд нийтлэгдсэн

Байден, Трамп хоёр ерөнхийлөгчөөр ажиллахад хэт хөгширчээ

Байден, Трамп хоёр ерөнхийлөгчөөр ажиллахад хэт хөгширчээ

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден болон ерөнхийлөгч асан Дональд Трамп нар ердөө дөрөвхөн насны зөрүүтэй. Тус улсад ерөнхийлөгч болохын тулд 35-аас дээш настай байх ёстой бөгөөд насны дээд хязгаар гэж байхгүй. Тиймээс Байден, Трамп нар 2024 онд дахин сонгогдвол 80 хүртлээ албан тушаал хашна гэсэн үг юм. Энэ нь АНУ-ын түүхэнд аль ч ерөнхийлөгчийн гаргаж байгаагүй амжилт болно.

АНУ-ын иргэдээс есдүгээр сард төрийн албан хаагчдын настай холбоотой судалгаа авсан. Судалгаанд хамрагдсан 2200 гаруй хүний 76 хувь нь 79 настай Байденыг төрийн албанд ажиллахад хэт хөгширсөн гэж үзжээ. Түүнчлэн 57 хувь нь 76 настай Трампыг хөгширсөн гэж үзсэн байна. Энэ дотроо намаараа мөн ялгарчээ. Ардчилсан намын гишүүдийн дөрөвний нэг нь Байденыг ерөнхийлөгчөөр ажиллахад тохирсон настай гэж үзсэн. Харин Бүгд найрамдах намын 17 хүн тутмын нэг нь түүний насыг тохиромжтой гэж хэлжээ.

Байден, Трамп нараас гадна Төлөөлөгчдийн танхимын дарга 82 настай Нэнси Пелосиг судалгаанд хамрагдагсдын 62 хувь нь хэт хөгширсөн гэжээ. Нэнси Пелосиг танхимын даргаар дахин нэр дэвших эсэхийг сэтгүүлчид асуухад тэр хариулахаас татгалзсан юм.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж