ОХУ: Цэрэг татлагаас чөлөөлөгдөх мэргэжлүүдийг зарлалаа

Хуучирсан мэдээ: 2022.09.24-нд нийтлэгдсэн

ОХУ: Цэрэг татлагаас чөлөөлөгдөх мэргэжлүүдийг зарлалаа

ОХУ: Цэрэг татлагаас чөлөөлөгдөх мэргэжлүүдийг зарлалаа

ОХУ-ын Батлан хамгаалах яам өчигдөр /2022.09.23/ цэрэг татлагаас чөлөөлөгдөх хэд хэдэн мэргэжлийг тодрууллаа. Үүнд, төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажилладаг мэдээллийн технологийн ажилтнууд, банкирууд, сэтгүүлчид багтаж байна.

Батлан хамгаалах яам чөлөөлөгдөх мэргэжлүүдийг зарласныхаа дараа шалгуур хангасан ажилчдын жагсаалтыг гаргахыг ажил олгогчдод үүрэгдэв.

Дайчилгааны зарлиг зарим талаараа учир дутагдалтай байгааг ажиглагчид хэлж буй. Тухайлбал, зарлигт нэг догол мөр тэр чигээрээ тодорхойгүй байна. Тус догол мөрт цэргийн албанд татагдах боломжтой оросуудын тоог дурдсан гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэн. Ийн нууцалснаас үзвэл 300 мянга бус сая хүртэлх цэргийг дайчлах гэж байж болзошгүй.

Цэрэг татлагаас зайлсхийх гэсэн эрчүүд Орос, Гүржийн хилийн боомт дээр олон км урт дараалал үүсгээд байна. Гүрж бол оросууд виз мэдүүлэхгүйгээр нэвтрэх боломжтой цөөхөн хөрш орны нэг юм. Финландын хувьд Оростой 1300 км хиллэх боловч нэвтрэх виз шаарддаг тул боомтууд дээр дараалал их байна. Истанбул, Белград, Дубай чиглэлд нислэгийн үнэ огцом өсч, зарим чиглэлүүд бүрэн зарагдаж дуусчээ. Туркийн хэвлэлд мэдээлж буйгаар нэг талын тасалбарын борлуулалт их хэмжээгээр нэмэгджээ.

Герман улс цэргийн албанаас зугтаж буй оросуудыг эх орондоо хүлээж авна гэдгээ мэдэгдсэн. Харин Литва, Латви, Эстони, Чех зэрэг орон оросуудад орогнол олгохгүй гэв.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
БурууБуруу
12
ХарамсалтайХарамсалтай
12
ТэнэглэлТэнэглэл
11
ХөөрхөнХөөрхөн
10
ЗөвЗөв
7
ХахаХаха
7
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж