БОАЖЯ болон зарим харьяа байгууллага хотын төвөөс нүүнэ | News.MN

БОАЖЯ болон зарим харьяа байгууллага хотын төвөөс нүүнэ

БОАЖЯ болон зарим харьяа байгууллага хотын төвөөс нүүнэ

БОАЖЯ болон зарим харьяа байгууллага хотын төвөөс нүүнэ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлдэг зарим харьяа байгууллагуудынх нь хамт хотын төвөөс нүүлгэж Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн IV хороонд байрлах “Байгаль орчны судалгаа шинжилгээний төв” УТҮГ-ын байранд байршуулахаар боллоо.

Энэхүү ажил нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Төрийн бүтээмжийн сэргэлтийг хэрэгжүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагааг оновчтой, хүртээмжтэй, хүнд сурталгүй болгох, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд хийгдэж байна. Холбогдох тооцоо, судалгааг хийж, нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-эрдэнэ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт даалгасан ба холбогдох зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргах аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2022-09-24 66.181.182.35

Яармагийн одоогийн түгжээ нь багадаад байгаа юм байхдаа

Avatar

Зочин 2022-09-24 66.181.160.22

Төрийн байгууллагуудыг бүгдийг нэг дор (Яармагт) төвлөрүүлбэл тийшээ чиглэсэн замын ачаалал түгжрэл дийлдэхээ болих шинжтэйг анхаарах хэрэгтэй шүү!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж