Эрт илрүүлгээр 6-17 насны хүүхдүүдээс хорт хавдрын 45 сэжигтэй тохиолдол илэрчээ | News.MN

Эрт илрүүлгээр 6-17 насны хүүхдүүдээс хорт хавдрын 45 сэжигтэй тохиолдол илэрчээ

Эрт илрүүлгээр 6-17 насны хүүхдүүдээс хорт хавдрын 45 сэжигтэй тохиолдол илэрчээ

Эрт илрүүлгээр 6-17 насны хүүхдүүдээс хорт хавдрын 45 сэжигтэй тохиолдол илэрчээ

Улсын хэмжээнд энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үзлэг, шинжилгээ, оношилгоо эхэлсэн. 2022 оны тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар тус үзлэг, шинжилгээ, оношилгоонд нийт 320.795 хүн хамрагдсанаас 142.465 буюу 44.4 хувь нь эрэгтэйчүүд, 178.330 буюу 55.6 хувь нь эмэгтэйчүүд байна.

Хүүхдийн өвчлөлийн сэжигтэй тохиолдлоос хорт хавдрын 62 тохиолдол бүртгэгдсэнээс 0-5 насны хүүхдүүд 17, 6-17 насны хүүхдүүдэд 45 сэжигтэй тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

31-45 насныхны дунд ходоодны өмөн 38.5 хувь, хөхний өмөн 19.2 хувь, элэг болон элгэн дэх цөсний өмөн 27.9 хувийг эзэлж байна. Харин 61-ээс дээш насны ангилалд хорт хавдрын 92 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж  элэг ба элгэн дэх цөсний сувгийн өмөн 38 хувь, ходоодны өмөн 31.5 хувь, улаан хоолойн өмөн 9.8 хувийг эзэлжээ. Дээрх тохиолдлын тоо цаашид өсөн нэмэгдэх хандлагатай байгаа аж.

Хавдрын төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч Хавдар судлалын үндэсний төвийн оношилгоо, эмчилгээний хүлээгдэл сүүлийн саруудад 30 ба түүнээс дээш хоног байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

МОНГОЛ ХҮН 2022-09-23 202.131.225.197

МОНГОЛ УЛС ТҮҮНИЙ ДОТОР ГАНЗАГЫН БОЛОН БУСАД НАЙМААЧИД УРД ЗҮГЭЭС ХҮНСНИЙ ЗҮЙЛ ЗӨӨХӨӨ БОЛЬ, МОНГОЛ УЛСЫН ХИЛ, ГААЛИЙНХАН ХҮНСНИЙ ИЖ БҮРЭН ШИНЖИЛГЭЭ ХИЙДЭГ БАГАЖ ТӨХӨӨРӨМЖ, МЭРЭГЖЛИЙН АЖИЛТНУУДТАЙ БОЛ. МОНГОЛ УЛСЫН ИРЭЭДҮЙ ХОРТ ХАВДАРТАЙ БОЛЖ, ҮНДЭС УГСАА ХОРДОГДОЖ СҮЙРЭХ НЬ БАЙНА. МОНГОЛЧУУДАА… УРД ЗҮГИЙН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХҮНСЭНДЭЭ ХЭРЭГЛЭХЭЭ БОЛЬ. ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ГЭЖ ШАЛ ХУДЛАА ТУНХАГ БОЛЛОО Ш ДЭЭ. МАЛ МАХ, ГАЗАР ТАРИАЛАНГ ЗӨВХӨН МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ЭРХЛЭН ХӨГЖҮҮЛ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж