Австралийн Тасмани мужийн далайн эргээс 14 залуу халим олдсон тухай бид мэдээлсэн. Тэгвэл үүнээс хэдхэн хоногийн дараа Тасманийн баруун эргээс дахин 200 гаруй халим олдлоо.
Удаан хугацаагаар хоол хайсны эцэст ядарч туйлдсан халимуудын дор хаяж тал хувь нь амьд байгаа гэж Байгалийн нөөц, хүрээлэн буй орчны яам таамаглаж байна. Цаг агаараас болж далайн урсгал өөрчлөгдөж, халимны хоол ч бас хөдөлгөөнд орсонтой энэ нь холбоотой байж магадгүй. Байгаль хамгаалах хөтөлбөрийн аврагчид тус бүсийг чиглэн явж байжээ. Албаны хүн хүмүүсийг далайн эргээс хол байхыг анхааруулсан.
“Халим бол нас барсан хойно нь ч гэсэн хамгаалах учиртай төрөл зүйл бөгөөд сэг зэмд саад учруулах нь гэмт хэрэг” гэж Байгаль орчны алба мэдэгдэв.
Тасманийн баруун эргийн элснээс хоёр жилийн өмнө 470 орчим урт сэрвээт халим олдож байв. Үй олноороо ингэж элсэнд гацсан анхны бөгөөд хамгийн том тохиолдол энэ болжээ. Тухайн үед аврах ажиллагаа долоо хоног үргэлжилсний эцэст 111-ийг нь аварч байв.
Эх сурвалж: SKY NEWS
Холбоотой мэдээ