Улсын хэмжээнд 9 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар нийт 119,368 тн шатахууны нөөцтэй байна. Үүнээс,
– А-80 автобензин 50 хоногийн,
– АИ-92 автобензин 24 хоногийн,
– АИ-95 автобензин 33 хоногийн,
– Дизель түлш-26 хоногийн,
– Онгоцны түлшний 45 хоногийн нөөцтэй байна.
Мөн Улаанбаатар хотын хэмжээнд нийт 62,232 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 1,486 тн, АИ-92 автобензин 18,182 тн буюу 19 хоногийн, АИ-95 автобензин 2,992 тн буюу 41 хоногийн, ДТ 36,371 тн буюу 33 хоногийн хэвийн нөөцтэй байна.