ОХУ руу монгол хүүхэд явуулна гэх мэдээллийг үгүйсгэжээ

Хуучирсан мэдээ: 2022.09.23-нд нийтлэгдсэн

ОХУ руу монгол хүүхэд явуулна гэх мэдээллийг үгүйсгэжээ

ОХУ руу монгол хүүхэд явуулна гэх мэдээллийг үгүйсгэжээ

Монгол Улс дахь ОХУ-ын төлөөлөгчийн газар, "Монгол хүүхдүүд" төрийн бус байгууллага болон Монголд байнга оршин суудаг орос иргэдийн нийгэмлэг хамтран "Бид Артект очно-2022" тэмцээний шилдэг 20 оролцогч энэ оны сүүлчээр ОХУ руу явуулахаар санамж бичигт гарын үсэг зурсан тухай мэдээлэл цацагдсан.

Энэ талаар БШУЯ-наас нягталж, тодруулахад "Эх сурвалж нь олдохгүй. Манай байгууллага ийм санамж бичигт гарын үсэг зураагүй" гэдэг хариултыг өгчээ.

БШУЯ-ны Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа. Тэрбээр "Одоогийн байдлаар салбар яаманд ОХУ руу хүүхдүүдийг авч явна гэсэн албан мэдээлэл  ирээгүй байна. Манай мэргэжилтнүүд энэ талаар холбогдох хүмүүсээс асууж, тодруулж байна. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зохион байгуулалтын ажилд оролцоогүй" гэдгийг хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж