Лавров АНУ-ын төлөөлөгчдийн үгийг сонссонгүй

Хуучирсан мэдээ: 2022.09.23-нд нийтлэгдсэн

Лавров АНУ-ын төлөөлөгчдийн үгийг сонссонгүй

Лавров АНУ-ын төлөөлөгчдийн үгийг сонссонгүй

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хоёрдугаар сард дайн эхэлснээс хойш олон удаа маргаантай уулзалтууд хийсэн. Тэгвэл өчигдөр /2022.09.22/ болсон ээлжит хурал нь НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралтай давхацсан гэдгээрээ онцгой байв.

Энэ удаагийн хуралд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен болон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар оролцлоо. Гэвч Энтони Блинкен болон АНУ-ын бусад төлөөлөгч үг хэлэх үеэр Лавров танхимд байгаагүй бөгөөд зөвхөн өөрөө үг хэлэхдээ л орж иржээ.

Энтони Блинкен НҮБ-ын Ерөнхий ассамблейн гишүүн бүрийг Орост "Цөмийн заналхийллээ зогсоох ёстой" гэсэн тодорхой мессэж илгээхийг уриалав. Тэрбээр Оросын үйлдсэн харгис хэрцгий хэргүүдийг жагсаагаад энд дурдаагүй хэргүүд ч байж магадгүйг сануулжээ. Оросын эсрэг хүчтэй дуу хоолойгоо илэрхийлээгүй улс орнууд нь олон улсын дэг журмыг доромжилсон гэж тэр үзэж байна.

Харин Сергей Лавров өмнө нь хэлж байсан нөгөө л янзаараа Украины зүүн хэсэгт орос хэлээр ярьдаг хүмүүс удаан хугацаанд дарамтлуулсан гэж хэлэв. Мөн барууныхныг Киевийн дэглэмийн гэмт хэргийг нуун дарагдуулж байна гэлээ.

Хуралдаан дөнгөж эхлээд л ширүүн уур амьсгал дор өрнөх шинж тэмдэг илэрчээ. Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба хурлын өмнө Лавровоос аюулгүй зайд байхаар төлөвлөж буйгаа сэтгүүлчдэд егөө утгаар хэлсэн байна. Зөвлөлийн ажилтнууд Орос, Украины төлөөлөгчдийг зэрэгцүүлэн суулгахаар бэлтгэж байсан ба энэ үед Кулеба эсэргүүцсэнээр нэрийн самбарыг өөр газарт шилжүүлжээ. Энэ үед Лавров өрөөнд байгаагүй аж.

Эх сурвалж: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
7
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж