Өмнөговьд 21, хотод 9 хүнээс Covid-19 илрэв | News.MN

Өмнөговьд 21, хотод 9 хүнээс Covid-19 илрэв

Өмнөговьд 21, хотод 9 хүнээс Covid-19 илрэв

Өмнөговьд 21, хотод 9 хүнээс Covid-19 илрэв

Монголд цар тахлын омикрон хувилбарын мутацийн халдвар нэмэгдэж байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулж буй. ХӨСҮТ-өөс хийсэн сорьцын судалгаагаар долдугаар сарын сорьцод омикроны BA.5 хувилбарын дөрвөн дэд хэв шинж 70 хувьтай давамгайлж байна.

Энэ хувилбарын нууц үе нь 2.4 хоног. Иргэдийн давтан өвдөж байгаа хугацаа нь 6.6 сар байна. Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог 18-39 насны бүлгийнхэн халдварт өртөх эрсдэл өндөр байна.

Иргэд нэмэлт тундаа хамрагдаж, хүүхдээ вакцинд хамруулах боломжтой гэдгийг яамнаас зөвлөж буй. Сүүлийн 24 цагт 30 тохиолдол батлагдсан байна. Нийт батлагдсан тохиолдлын ес нь нийслэлд бүртгэгджээ. Харин Өмнөговь аймагт 21 тохиолдол бүртгэгдсэн байна.

Сүүлийн 24 цагт 112 хүн эдгэж, 30 хүн хяналтад оржээ. Харин 98 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2022-09-23 150.129.141.45

tseesuren , mongold olon khot baidag shuu , yasan mokhoo, yum be

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж