Anne Hathaway-г экс найз залуу нь эргүүлж авахыг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

Anne Hathaway-г экс найз залуу нь эргүүлж авахыг хүсч байна

Холливудын сонгодог хүүхнүүдийн нэг гэгддэг жүжигчин Anne Hathaway-ийн экс найз залуу Raffaello Follieri хайртай бүсгүйдээ торны цаанаас олон арван хайрын захидал бичсээр байгаа талаар сенсаац сонсогдох болсон. Луйврын хэргээр 4.5 жил хоригдох болсон Raffaello Follieri болон Anne Hathaway нар дөрвөн жилийн турш хайр сэтгэлийн холбоотой байсан бөгөөд Follieri-г баривчлагдахаас нь өмнөхөн буюу 2008 оны зургадугаар сард тэд салсан юм. Одоо Anne Hathaway төдийлөн нэр алдартай биш хэдий ч авъяаслаг, шинэ жүжигчин Adam Shulman-тай болзож байгаа. Найз бүсгүйд нь хуучин найз залуугаас нь хайрын захидал ирээд байгаад Shulman таатай хандахгүй байгаа ч Anne-г ямар ч гэсэн нэг хариу захидал бичээд, бүх зүйл дууссан гэдгийг зөвөөр ойлгуулаад үз гэж зөвлөж байгаа гэнэ. Anne харин экс найз залуугийнхаа захидлын нэгэнд нь ч хариу бичихийг хүсдэггүй бололтой.

Ж.Индра

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж