1,214,308 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.09.23-нд нийтлэгдсэн

1,214,308 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 33 хувьцаат компанийн 193,008,090 төгрөгийн үнийн дүн бүхий 1,214,308 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсөж, 13 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Авто импекс" ХК (AOI +15.00%), "Богд Банк" ХК (BOGD +9.00%) болон "Дархан нэхий" ХК (NEH +7.45%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол шуудан" ХК (MNP -11.58%), "Таван толгой" ХК (TTL -6.20%) болон "Гермес центр" ХК (HRM -5.09%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 7,368 ширхэг нэгж эрхийг 5,983,685 төгрөгөөр арилжаалсан бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 69 ширхгийг 6,899,500 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 358 ширхэг үнэт цаасыг 34,876,360 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.76 хувиар буурч, 34209.7 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,752,820,098,909 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж