Жонни Депп хуульчтайгаа болзож эхлэв

Хуучирсан мэдээ: 2022.09.23-нд нийтлэгдсэн

Жонни Депп хуульчтайгаа болзож эхлэв

Жонни Депп хуульчтайгаа болзож эхлэв

Жонни Депп шинэ хайр дурлалтай учирсан тухай цахим сүлжээнд мэдээлэв. Тэр нь хуульч мэргэжилтэй хэдий ч алдарт Камилла Васкес бол биш ажээ.

Тодруулбал, хуульч Жоэлл Рич нь Амбер Херд, Жонни Депп нарын шүүх хурлын үеэр хуулийн багийн гишүүний хувиар оролцоогүй ч хэд хэдэн удаа танхимд байлцаж, дэмжлэг үзүүлсэн. "Шүүхийн танхимд Жоэлл Рич мэргэжлийн үүднээс байх шаардлагагүй байсан, зүгээр л Деппт дэмжлэг үзүүлэх гэж тэнд байсан" гэж эх сурвалж хэлжээ.

Тэднийг энэ оны дөрөв, тавдугаар сарын турш болзсон гэж цахим сүлжээнд мэдээлэв. Тухайлбал, тавдугаар сард дор хаяж хоёр удаа хамтдаа папарацид өртсөн байна. Амбер Херд, Жонни Депп нарын маргаан анх эхлэхэд хуульч бүсгүй Депптэй анх танилцаж байв. Тухайн үед Жоэлл Рич нөхөртэй байсан ч салах шатандаа орсон байжээ. Рич нь хоёр хүүхэдтэй.

Шүүх хурлын үеэр Жонни Деппийг Камилла Васкестай холбон шуурч байсан. Гэвч Васкес тэс өөр мэдэгдэл хийжээ. “Миний ажил бол миний хайр. Жонни Депп амьдралынхаа төлөө тэмцэж байсан. Түүнийг өдөр шөнөгүй тэнд суухыг хараад, бас түүний эсрэг хийгдэж буй аймшигт хэргүүдийг сонсоод зүрх минь шархалсан. Түүний гарыг нь атгах ч юм уу ямар нэгэн тайвшралыг өгч чадах зүйл байвал би мэдээж хийнэ шүү дээ” гэж тэр хэлсэн. Мөн тэрбээр үйлчлүүлэгчтэйгээ болзох нь ёс зүйгүй гэж онцолжээ.

Эх сурвалж: STYLE CASTER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж