Хүүхдэд озон эмчилгээ хийхийг сурталчилсан эмнэлгийг торгожээ

Хуучирсан мэдээ: 2022.09.23-нд нийтлэгдсэн

Хүүхдэд озон эмчилгээ хийхийг сурталчилсан эмнэлгийг торгожээ

Хүүхдэд озон эмчилгээ хийхийг сурталчилсан эмнэлгийг торгожээ

Хүүхдэд озон эмчилгээ хийж байгаа тухай цахим сурталчилгаа явуулсан “Сисди мед” компани нь эрүүл мэндийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй бөгөөд хууль бус зар сурталчилгаа явуулсан болох нь шалгалтаар тогтоогдсон байна. Иймд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас шалгаж Зөрчлийн тухай хуулиар таван сая төгрөгөөр торгожээ.

ШӨХТГ-аас өгсөн мэдээллээр "Сисди мед” ХХК нь өөрийн “Sisdi medical wellness” твиттер хаягт бичсэн хүүхдэд озонтой дусал хийлгээрэй гэсэн агуулгатай зар сурталчилгааг дусал хийлгэж буй хүүхдийн видео бичлэгийн хамт байрлуулан олон нийтийн сүлжээгээр түгээсэн асуудлыг шалгасан.

Хяналт шалгалтын явцад уг компани нь эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлгүй бөгөөд Улсын бүртгэлийн гэрчилгээн дэх үйл ажиллагааны чиглэлд нь тус эмчилгээ тусгагдаагүй байсан.

Тус эмнэлгийн хувьд:

  • Гоо сайхны ариун цэврийн барааны худалдаа.
  • Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа
  • Онлайн худалдаа
  • Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулах; гэж заасан байна.

Хяналт шалгалтаар тус компани нь Зар сурталчилгааны тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуулийг тус тус зөрчсөн нь тогтоогдож байх тул Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д заасныг зөрчсөн үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу таван сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, Эмчлэх, сувилах, ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулж Эрүүл мэндийн тухай хуулийг зөрчсөн үйлдлийг нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяаллын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шилжүүлжээ.

Эрүүл мэндийн яамнаас Озон эмчилгээний талаар өгсөн мэдээллээр “Эрүүл мэндийн яам озон эмчилгээний тухай ямарваа нэгэн заавар, эмчилгээний удирдамж батлаагүй бөгөөд олон улсын болон Монгол Улсын эмнэл зүйн удирдамжид байдаггүй эмчилгээ" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж