Хорих 413 дугаар ангид саатуулагдсан хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2022.09.23-нд нийтлэгдсэн

Хорих 413 дугаар ангид саатуулагдсан хүн нас баржээ

Хорих 413 дугаар ангид саатуулагдсан хүн нас баржээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 413 дугаар ангийн цагдан хорих байранд саатуулагдсан Б.У нас баржээ.

Амиа алдсан хохирогч Б.У нь /38 настай, эрэгтэй/ биедээ ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байжээ. Урьдчилсан байдлаар хохирогч Б.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11,6 тдугаар зүйлийгн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж аж. Түүний хэргийг шүүхэд шилжүүлсэн ч шүүгчийн дуудсан хугацаанд ирээгүй тул Мандал сум дахь сум дундын шүүгчийн захирамжаар есдүгээр сарын 20-ний өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан аж.  Хохирогчийг есдүгээр 22-ны 10 цагт хүлээлгэн өгөх үед даралт нь их байсан тул цагдан хорих байрны эмч биеийн байдлыг нь хянаж байсан аж.

Гэвч 18 цагийн үед таталт өгч биеийн байдал муудаж нас баржээ. Хохирогчийн нас  барсан шалтгааныг нарйивчлан тогтоохоор ажиллаж байна

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж