“Энэ бол хэсэгчилсэн биш бүрэн дайчилгаа”

Хуучирсан мэдээ: 2022.09.23-нд нийтлэгдсэн

“Энэ бол хэсэгчилсэн биш бүрэн дайчилгаа”

“Энэ бол хэсэгчилсэн биш бүрэн дайчилгаа”

ОХУ-ын ерөнхийлөгч Путин хэсэгчилсэн цэрэг татлага зарласан. Мэдэгдэх хуудсыг сургуулийн багш нар айлуудаар тарааж, заримд нь утсаар мэдэгдэл хүргэжээ. Эрчүүд мэдэгдэл хүлээж авсан даруйдаа эд зүйлээ баглаад, нэг цагийн дотор цэрэг татлагын төвд ирэх ёстой аж. Энэ бол дэлхийн хоёрдугаар дайнаас хойших Оросын анхны дайчилгаа юм.

450 орчим хүн амтай Зүүн Сибир дэх Закаменскийн буриад тосгонд шөнө дунд ноход хуцалдаж, хөл үймээн болж эхлэхэд оршин суугчид юу болж байгааг ойлгожээ.

“Энэ бол хэсэгчилсэн дайчилгаа биш, харин 100  хувь дайчилгаа” гэж “Free buryatia foundation” хөдөлгөөний ерөнхийлөгч Александра Гармажапова хэллээ. Путин дайчилгааны талаар зарласнаас хойш 24 цагийн дотор тэр болон түүний хамтрагчид Буриадад 3000 гаруй цэрэг татлагын бичиг хүлээж авсан гэв. Армид алба хааж байсан байлдааны туршлагатай эрчүүдийг хайж байна гэж зарласан хэдий ч энэ шаардлагад үл нийцэх 50-аас дээш насныхан мэдэгдэл хүлээн авсан хэд хэдэн тохиолдол гарчээ. Улан-Үд хотод амьдардаг 38 настай эрэгтэй цэргийн алба хаагаагүй атлаа цэрэг татлагын хуудас авсан гэж сэтгүүлч эхнэр нь мэдээлэв.

Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу 300 мянган цэрэг дайчилна гэж мэдэгдсэн боловч “Новая газета Европ” сонинд мэдээлснээр нэг сая гаруй хүнийг дайчлахаар төлөвлөсөн байж болзошгүй аж.

Хүү нь хоёрдугаар сараас хойш Украинд байлдаж байгаа эрэгтэйг мөн цэрэгт татах болсон. Албаны хүн түүнийг хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө тэмц гэж хэлжээ. “Бидэнд одоо ирээдүй байхгүй, та юу яриад байна?” гэж хүмүүс бухимдлаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ХарамсалтайХарамсалтай
12
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж