"Worldmongol" сайт нээгдээд 1 жил болжээ

Хуучирсан мэдээ: 2022.09.23-нд нийтлэгдсэн

"Worldmongol" сайт нээгдээд 1 жил болжээ

Дэлхийн өнцөг булан бүрт монгол үндэстэн, монгол угсаатнууд амьдарч байна. Үндэс угсаа нэг тэдний тухай, тодруулбал дэлхийн монголчуудын талаарх мэдээллийг www.worldmongol.org сайт хүргэдэг. Нэг ёсондоо энэ сайт нь дэлхийн монголчуудын хувьд “холыг ойртуулж, хоёрыг холбох” гүүр нь болдог.

“Worldmongol” вэб сайт нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд дэлхийгээр тархан суурьшсан Монгол угсаатан ахан дүүсийн эв найрамдал хамтын ажиллагааг бэлгэдсэн цахим талбар болж хүрээгээ улам тэлсээр байгаа билээ.

Дэлхийн монгол угсаатны хамтын ажиллагаа, эв нэгдлийг бэхжүүлэх Монгол хүний эрх, эрх чөлөөг хамгаалахын төлөө улам баяжуулан “Дэлхийн Монгол угсаатны нийгэмлэг”-ийн нэгдсэн цахим талбар болох мөн тэдний  мэдээллийн баталгаатай эх сурвалж болохыг зорин ажиллаж байна.

Тус сайтад дэлхийгээр тархан суурьшсан монголчууд болон халимаг, тува, буриад, өвөрмонгол зэрэг Монгол үндэстний улсуудын мэдээллийг оруулдаг бөгөөд тэдний Монгол түүх, өв соёлоо хадгалан хамгаалах, өвлүүлэх чиглэлээр хийж буй үйл ажиллагаа, түүхэн мэдээлэл, сонирхолтой үйл явдлууд зэргийг нэгдсэн талбараас монгол, англи хэл дээр хуваалцаж буй билээ.

Энэ талаар Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нүүр номдоо “worldmongol.org/en/3620/ Дэлхийн Монголчуудын зочлох дуртай вебсайт. Ийм талбар бий болоод жил гаруй болжээ. 10 сая Монголчууд. Бид хамтдаа. Бид олуулаа” хэмээн жиргэжээ.

Мөн тэрбээр “worldmongol.org Буриад, Халимаг, Тува монголчууд Монголдоо ирэх нь нэмэгджээ. Алгаа дэлгэн угтаарай. Дэлхийн монголчууд, эрх чөлөөт Монгол улс. Энэ бол Монгол хүн бүрийн эрхэм нандин өв. Монгол хүн Монгол хүндээ Эх орон” хэмээн монголчууддаа уриалжээ.

 Тус веб сайтаар дамжуулан:

Дэлхийн Монголчуудын Холбооны үйл ажиллагаатай танилцах, холбооноос хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн мэдээлэл авах;

Дэлхийн Монгол угсаатны холбогдол бүхий мэдээ, мэдээлэл, нийтлэлийг хүлээн авах;

Дэлхийн Монголчуудын Холбоонд гишүүн, дэмжигчээр бүртгүүлж Дэлхийн Монголчуудын нийгэмлэгт нэгдэх; \тус хэсэг удахгүй нээгдэнэ\

Дэлхийн Монголчуудын Холбоотой хамтран ажиллах хүсэлт илгээх, холбоо барих, хандив дэмжлэг үзүүлэх боломжтой.

Бид цаашид өргөжин тэлж Дэлхийн Монголчуудын бүртгэл, дата үүсгэх, мөн Дэлхийн Монголчуудын оюун санааны нэгдэл болохоор ажиллаж байгаа тул та бүхэн тус сайтын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан Монгол угсаатны холбогдол бүхий мэдээ, нийтлэлээ байршуулах, мөн цахим ном, товхимлоо байршуулах бол манай ажлын албанд дараах мэйл хаягаар холбогдох боломжтой юм!

Монгол Монголоо хайрлая! Эв нэгдэл, Эрх чөлөө, Хөгжил дэвшил!

Холбоо барих: info@wmc.mn , Утас: 90808511, 70000998

Б.Бат 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж