СУИС-ийн уулзвараас Хүнсний IV дэлгүүр хүртэлх замыг хаана | News.MN

СУИС-ийн уулзвараас Хүнсний IV дэлгүүр хүртэлх замыг хаана

СУИС-ийн уулзвараас Хүнсний IV дэлгүүр хүртэлх замыг хаана

СУИС-ийн уулзвараас Хүнсний IV дэлгүүр хүртэлх замыг хаана

Гамшгаас хамгаалах команд штабын сургуулилт, дадлага зохион байгуулж буй учраас өнөөдөр/2022.09.23/ буюу Баасан гаригийн 06:00-09:00 цагийн хооронд Хүнсний 4-р дэлгүүрээс баруун тийш СУИС хүртэлх замын хөдөлгөөнийг хэсэгчлэн түр хаана. Тиймээс иргэд энэ чиглэлд явах бол явган эсвэл бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Сүхбаатар дүүргийн онцгой комиссоос мэдээллээ. Мөн маргааш "Машингүй өдөр" учраас “Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа буюу Их тойруугийн гудамжаар явах бол урдуураа буюу Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах юм. Харин хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчилж, 18:00 цагаас хойш үндсэн замналаар үйлчилгээ үргэлжилнэ. Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замаас Зүүн 4 зам хүртэлх хэсгийн хөдөлгөөн хаагдах тул тухайн өдөр Т:2 "5 шар – Ботаник", Т:4 " Ботаник-Вокзал", Т:5 "3,4 хороолол-Офицеруудын ордон" чиглэлийн троллейбус түр хугацаанд зогсохыг анхааруулж байна” гэж нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа хэллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-23 213.87.134.139

>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – https://tinyurl.com/2p8sfza8

Avatar

Зочин 2022-09-23 103.80.210.183

ямарч хүртээлгүй юм хийж байхаар сургах ёстойгоо л сайн сургаж ашигла

Avatar

Зочин 2022-09-23 66.181.160.93

Энэ ер нь ямар ашигтай үйл ажиллагаа вэ?? Амралтын өдөр хүмүүс хувийн жаал жуул ажлаа амжуулах шаардлагатай байдаг яг үед бүх замыг хаах нь саад л болохоос биш үр ашиг харагдахгүй л байгаа юм даа??!! Бүх юм нь жигдэрсэн гадаад улсад автомашингүй өдөр нтр гэж зохиодог байж болох л юм? Бид заавал түүнийг дууриах хэрэг байгаа юм уу??

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж