"Хуримын даашинз хэт ганган биш энгийн байх нь гоё"

Хуучирсан мэдээ: 2022.09.23-нд нийтлэгдсэн

"Хуримын даашинз хэт ганган биш энгийн байх нь гоё"

"Хуримын даашинз хэт ганган биш энгийн байх нь гоё"

Залуу хосуудын гэгддэг намрын энэ өдрүүдэд хуримын даашинзаар мэргэшсэн  Дизайнер, хувцасны загвар зохион бүтээгч Б.Ууганцэцэгтэй ярилцлаа. Өнгөрсөн 17 хугацаанд 2000 бүсгүйн хуримын даашинзыг урласан түүнийг бүсгүйчүүд "Хайрын хурим" салоны захирал гэдгээр нь мэднэ.  Харин сошиал ертөнцөд түүний фитнесийн амжилтаар нь андахгүй. Ингээд олныг үл нуршин ярилцлагаа хүргэе. 


-Та загвар зохион бүтээгчээр ажиллаад хэр удаж байна вэ? Энэ салбарт орж өөрийн гэсэн орон зайгаа бий болгоход хэн нөлөөлөв. Яагаад заавал хуримын даашинз хийх болсон юм бэ?

-Миний хувьд мэргэжлээрээ тасралтгүй 20 жил ажиллаж байна. Хүүхэд байхын оёдол, хатгамал хийх дур сонирхолтой нэгэн байсан  Анх 2001 онд ШУТИС, ҮТДС-ийг Оёдлын технологич, дизайнер, үйлдвэрлэлийн менежмент хавсарсан мэргэжилээр төгссөн. Магадгүй тухайн хүнийг тодорхойлдог нэрийн хуудас гэж байдаг бол миний нэрийн хуудас "Хайрын хурим" салон юм. "Хайрын хурим" салоноо  байгуулаад 17 жилийг үдсэн байна. Ингэхдээ олон загварын шоу зохион байгуулж, 2000 хуримын даашинз амжилттай урлажээ. Бүх зүйлийг тэгээс эхэлж байлаа.  Одоогоос арван жилийн өмнө  тухайн үед  хуримын ордонд түрээсийн хэдхэн  палаж худалдаалдаг байсан. Ихэнх дэлгүүрүүд сонголт хийх боломжгүйн дээр хуримын даашинз бараг зардаггүй байлаа.  Иймээс хуримын даашинз урлах хэрэгтэй  юм байна гэсэн санаа надад  төрж билээ. Сургуулиа төгсөөд ажлын анхны гараагаа солонгос компаниас эхэлсэн. Шууд анхны уулзалтаар дизайнераар ажилд орсон. Гэвч хэсэгтээ л материал судлах, эвхэх ажилд цаг хугацаа зарцуулж байлаа. Үр дүнд нь нэлээд туршлагажсан. Хүнтэй хэрхэн харилцах, цаг баримтлах гээд зөв зарчмуудыг өөртөө дадуулсан. Өнөөдрийг хүртэл хугацаанд тухайн хатуу зарчим их тус болжээ. Ер нь, эмэгтэй хүнийг хамгийн үзэсгэлэнтэй харагдуулж чадах даашинзыг хийх нь надад их сайхан байдаг. Бид даашинзаар дамжуулж дурсамж үйлдвэрлэдэг. Түүнчлэн, даашинзаа урлахдаа би хийц, техникдээ илүү анхаардаг. Ганган, гоё байлгах гэж элдэв зүйл наахаас илүүтэй тухайн хүнд ямар даашинз зохиж, сайхан харагдах вэ гэдгийг чухалчилдаг. Манай даашинзуудыг харвал тийм ч их чимэглэл, ганган зүйл байхгүй. Гэхдээ тухайн даашинзыг өмсөх хүнийхээ мөрийг, хөлийг, чээжийг гоё харагдуулах гэсэн текник шингэсэн байдаг.

-Хуримын даашинз сонгохдоо юуг голчилж анхаарах хэрэгтэй вэ? Та бүсгүйчүүддээ хандан зөвлөмж өгөөч?

-Би үйлчлүүлэгчидтэйгээ юун түрүүнд маш сайн ярилцдаг. Даашинз бэлэн болсны дараа үсээ, гутлаа ингэж сонговол зүгээр гэх зэргээр зөвлөгөө өгдөг.Миний хамгийн гол хэлдэг зүйл бол "Чи өөрөө л гоё. Өөрийгөө илэрхийлэх гоё загварыг гаргах нь чухал. Тэрнээс үсэндээ 10 чимэглэл тавьж, даашинзаа олон өнгөөр солонгоруулж, элдэв зүйл наалаа гээд гоё харагдахгүй". Одоо бүх зүйл маш энгийн, минималист, хөнгөн гоё болсон шүү дээ. Энгийн байх тусмаа л сайхан, ихдүүлж, хэтрүүлж болохгүй. 

-Та Монголын загварын салбар ямар түвшинд хөгжиж байна гэж харж байгаа  вэ? Үүнээс "Хайрын хурим" салоны ялгарах өнгө төрөх юу байв?

-Монголын загварын салбар өмнөх үеэ бодвол эрчимтэй хөгжиж байна. Бас  олон нэр төрлийн хувцас  загвар зохиож  үйлдвэрлэж өрсөлдөөн бий болсон. Гэхдээ дэлхий түвшинд харьцуулахад дундаж болов уу. Бидэнд сурч суралцах алхамууд нэлээд бий. Үүнд цаг хугацаа хэрэгтэй. Наандаж нэг гайгүй даашинз урлах гэхээр материалын хомсдол үүсдэг. Өөрсдөө үйлдвэрлэдэггүй учраас ширхэг товч, ээрмэл утаснаас авхуулаад гаднаас олж ирэх шаардлага тулгарна. Иймд аль аль хэрэгцээг хангасан сайн чанарын материалууд  хэрэгтэй. Бас хоорондоо хамтарч ажиллах шаардлагатай санагддаг. Хайрын хурим соланы хувьд тухайн хүнд тохирсон цор ганц даашинз урладаг гэдгээрээ онцлогтой. Загварын зах зээл дээр аль хэдийн өөрийн гэсэн үйчлүүлэгчтэй болсон. Өөр өөр өнгө төрх, шинэ санааг туршихыг хичээдэг дээ.

-Хуримын даашинз зөвхөн цагаан өнгөтэй байдаг гэсэн ойлголт байхаа болиод уджээ. Энэ талаар таны бодол?

-Бүсгүйчүүд маань гоёлын даашинзыг хүссэн үедээ бүх төрлийн өнгөөр нь өмсөж болно. Тиймээс шинээр гэр бүл болж буй Монгол хосууд амьдралын замаа сүүн цагаан замаар эхлүүлэх хэрэгтэй гэж би боддог. Тэр утгаараа хуримын даашинз цагаан л байх хэрэгтэй. Гэхдээ зарим тохиолдолд даашинзны чимэглэлийг өөр өнгөөр хийж өгвөл гоё харагддаг.

-Сүүлийн үед ямар загвар, материал тренд болж байна вэ?

– Хуримын даашинз жил ирэх тусам хөнгөрч, нимгэрч байна. Өмнө нь даашинз их хүнд байдаг байсан бол, одоо материал нь олон сонголттой болж даашинз ч хөнгөрч байна. Сүүлийн үед хатуу хатгамалтай, гэрэлтсэн, чимэглэл ихтэй материалууд тренд болж байна. Загвар нь ч өөрөө задгай, чөлөөтэй тал руугаа чиглэдэг болсон. Ажиглаад байхад бүсгүйчүүд маань ихэвчлэн энгэр нь задгай, биеийнхээ гоо сайхныг илүү тодотгох зориулалтаар хөлөө гаргасан, гэрэлтдэг материалыг сонгож даашинз хийлгэх нь их болсон.

-Ууганцэцэг гэдэг хувь хүний дотоод сэтгэл чухам юу хүсч зорьж тэмүүлдэг вэ? Бас сүүлийн үед эрчимтэй фитнессээр хичээллэж байгаа харагдсан?

-Өөрийгөө анзаараад байхад нэг зүйлдээ их тууштай. Олон зүйл рүү орж гараад байдаггүй. Зорилго тавиад тэрэндээ хүрэхийг тэмүүлдэг хүн шиг санагддаг. Тиймээс ажилдаа чин сэтгэлээ зориулж ирсэн байна. Биелүүлж амжаагүй  зорилгууд бий. Төлөвлөсөн ажлууд байна. Фитнесээр хичээллээд таван жил өнгөрчээ. Энэ хугацаанд огт шантраагүй.  Жилийн өмнө тэмцээнд орж эхлээд дөрөв дэхь тэмцээнээ саяхан дуусгасан. Олон улсын зэрэглэлтэй тэмцээнд сар гаруй хугацаанд бэлдээд  шилдэг зургаан оролцогчийн нэг болсон . Спортоор хичээлснээр загварыг илүү ойлгож байгаа санагдсан. Учир нь, хувцас биднийг биеийг нуугаад зогсохгүй бас харуулдаг. Тиймээс зөв гоё гоо сайхныг харуулах ёстой гэдгийг илүү мэдэрч байгаа гэх үү. Үйчлэгчдээ сайн зөвлөгч болоход тусалсан.

-Та хооллолт маш чухал гэж ярьсан. Мэдээж хоол чухал. Гэхдээ та юуг онцлоод байна вэ?


-Хүн ажилдаа ахиц үзүүлж амжилттай байхын тулд зөв хооллох ёстой гэдгийг ойлгосон. Би өмнө нь  хоол хүнсэнд төдийлөн анхаарал хандуулж чаддагүй байсан. Ихэвчлэн хоосон хоол идэх сонирхол муу. Одоо хоол хүнс ямар үнэ цэнэтэй гэдгийг маш сайн мэдсэн. Идэхдээ гол нь биш зохистой хооллох нь  амьдралын зөв  үндэс юм байна.

-Та сошиал ертөнцөд  идэвхтэй харагддаг. Энэ нь таны ажил мэргэжилтэй холбоотой юу?

-Би аль болох эерэг мессэж бусдад өгөхийг боддог. Мөн ажил мэргэжлийн онцлог давхар бий. Тэрнээс бус нийгэмд болж буй дуулиантай хөөцөлдөөд байдаггүй. Тэгэх зав ч байхгүй. Эмэгтэйчүүдэд гоё байх сошиал маркетинг  явуулах зорилгтойгоор сошиал сувгаа нээсэн. Инстраграм хуудсаар маань дамжуулан охид, бүсгүйчүүд зөвлөгөө авахаар над руу ханддаг. Өөрийнхөө мэддэг чаддаг бүхнээ л хуваалцдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж