Путинээс үүдэн британичууд хоргодох байраа мэдээлэв

Хуучирсан мэдээ: 2022.09.23-нд нийтлэгдсэн

Путинээс үүдэн британичууд хоргодох байраа мэдээлэв

Путинээс үүдэн британичууд хоргодох байраа мэдээлэв

ОХУ-ын ерөнхийлөгч Путин зэвсэг, хүнс болон бусад тусламжаар Украиныг хангаж буй орнуудыг заналхийлжээ. Тодруулбал, Лхагва гаригт тэрбээр “Оросын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд заналхийлбэл бид өөрт байгаа бүхий л арга хэрэгслийг ашиглах болно. Энэ бол хий хоосон яриа биш” гэж хэлсэн. Мөн барууныхны цөмийн шантааж гэж нэрлээд буй зүйлд хариу өгөх маш их зэвсэг Орост бий гэв.

Ийм далд утгатай заналхийлэл нь британичуудыг цөмийн хоргодох байрны талаар бодоход хүргэжээ. Британид муу зүйл тохиолдвол дөрвөн минутын анхааруулга дуугарч, иргэд хамгийн аюулгүй газарт хоргодох ёстой. “Daily star” цахим хуудас Британи даяарх цацрагт тэсвэртэй хоргодох байрнуудын газрын зургийг нийтэлжээ.

Лондон хотод л гэхэд 46 хоргодох байр бий. Манчестер, Бирмингам гэх мэт хотуудад ч бас цөөнгүй хоргодох байр байдаг. Уэльст 12 хоргодох байр байдаг боловч төвөөсөө алслагдмал урд, хойд зүг рүү сунаж тогтсон байдаг. Тэгвэл Шотландад 23 байдгаас ихэнх нь Глазков болон Эдинбург хавьцаа төвлөрсөн байдаг аж.

Британи даяарх энэ олон хоргодох байрыг Хүйтэн дайны үед ашиглаж байсан. Хэрвээ галзуу Влад товчлуураа дарах л юм бол энэ хоргодох байрууд хэрэг болно гэж “Daily star” хуудас бичжээ.

Эх сурвалж: DAILY STAR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
7
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж