“Ирэх сарын сүүлээр Дарханы 40 км замыг хатуу хучилттай болгоно”

Хуучирсан мэдээ: 2022.09.22-нд нийтлэгдсэн

“Ирэх сарын сүүлээр Дарханы 40 км замыг хатуу хучилттай болгоно”

“Ирэх сарын сүүлээр Дарханы 40 км замыг хатуу хучилттай болгоно”

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2022.09.22/ Дарханы замын явцын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Сайдын ажил авснаас 20 гаруй хоногийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд 20 орчим км зам хатуу хучилттай болж нэмэгдлээ. Өөрөөр хэлбэл, 204 км замаас 160 орчим км зам хатуу хучилттай болж байна. Аравдугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд шахуу ажиллах төлөвлөгөө гаргасан. Болж өгвөл аравдугаар сарын 31-ныг хүртэлх хугацаанд үлдсэн 40 орчим км замыг хатуу хучилттай болгож, хоёр урсгалтай дөрвөн эгнээ зам бий. Түүний нэг урсгал хоёр эгнээ замыг нээж, шороон замаар явахгүй байх бололцоог бүрдүүлэхээр ажиллаж байна. Туслан гүйцэтгэж байгаа компаниуд ажлаа эрчимжүүлсэн. Тиймээс энэ жилдээ багтаад ямар ч байсан нэг урсгал хоёр эгнээ замыг хатуу хучилттай болгочих болов уу гэсэн бодолтой, зорилт тавьж ажиллаж байна. Цементийн тасалдал, хомсдол үүссэн. Цементийн үнэ өсч, нийлүүлэлт багассан.

Үүний шалтгаан нь “Хөтөлийн цемент шохой”н үйлдвэр энэ оны наймдугаар сарын 15-наас хойш зогссон. Энэ хугацаанд Дарханы замын цементийн нийлүүлэлт тасалдсан. Цементийн нийлүүлэлт хэвийн болгох чиглэлээр бид дотоодын үндэсний үйлдвэрлэгч “Мак”, “Монцемент”, “Налгар түшиг” компанитай нэлээн сайн ойлголцож, бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх талаар хүсэлт тавьсан. Үндэсний компаниуд бидний тавьсан хүсэлтийг нааштай хүлээн авсан. Ямар ч байсан энэ жилийн зорилтыг биелүүлэхэд цементээр тасралтгүй хангахаар тодорхой үүрэг хүлээсэн. Өдөрт 1000 орчим тонн цемент авахад бид Дарханы замын нэг урсгал, хоёр эгнээ замыг ашиглалтад оруулах бололцоотой болно” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж