Цочир хүйтэрснээс үүдсэн аюул ослын дуудлага бүртгэгдээгүй

Хуучирсан мэдээ: 2022.09.22-нд нийтлэгдсэн

Цочир хүйтэрснээс үүдсэн аюул ослын дуудлага бүртгэгдээгүй

Цочир хүйтэрснээс үүдсэн аюул ослын дуудлага бүртгэгдээгүй

Ойрын өдрүүдэд  нутгийн  ихэнх хагасаар  буюу Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн нутаг, Хэнтийн баруун хэсэг болон Улаанбаатар хот орчмоор хөрсөн дээр тэг градусыг давж цочир хүйтэрсэн. Улмаар газар тариалангийн бүс нутгаар хяруу унаж, ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг анхааруулсан. Мөн малчид тээвэрчдэд үүссэн нөхцөл  байдалтай уялдуулан  анхаарал болгоомжтой байхыг  цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлсэн юм.

Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, Төв аймгуудад бороо, Сэлэнгэ, Хэнтий аймгуудад цас орсон. Бусад нутгаар харьцангуй цаг агаар тогтуун байгаа аж. Иймд Онцгой байдлын ерөнхий газрын дуудлага мэдээллийн төвд цочир хүйтэрсний улмаас мал осгосон, иргэд төөрсөн гэх  мэдээлэл бүртгэгдээгүй байна.  Цаашдаа  цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн эрсдэлтэй бүс нутгуудад  мэдээ мэдээлэл хүргүүлэн ажиллах талаар тодруулав.

ОБЕГ-ын хэвлэл мэдээллийн алба мэдэгдлээ ЦУОШГ-ын цаг уур судлаач Б.Намуун:

-Цочир хүйтрэхдээ холбогдуулан урьдчилсан анхааруулга мэдээллийг иргэдэд хүргэсэн. Ер нь жилийн энэ үест цас орох явдал тохиолддог. Харин  үргэлжлүүлэн хэдэн өдрөөр цочир хүйтэрч цасны зузаан нэмэгдэл эрсдэлтэй. Ерөнхий цаг агаарын төлөв нэмэх градус байсан учир хасах градусаас хүйтэрхдээ адил хэмжээний эрсдэлийг дагуулдагүй.

Тиймээс цас харьцангуй хурдан хайлах боломжтой. Удахгүй өдрийн тэн хагас хүйтэрч хасах градусыг заана. Энэ долоо хоногт Улаанбаатар хэмжээнд цаг агаар харьцангуй дулаан тогтвортой байна. Харин бусад нутгаар энэ  сарын 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи есдүгээр сарын 21, 22-нд нутгийн зарим газраар, 23-нд нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Есдүгээр сарын 21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна.

ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр:

-Энэ жилийн тухайд ургац сайн байгаа. Мэдээж ургац хураалтад таатай үе гэж байдаг. Тэгвэл энэхүү таатай үеийн үргэлжлэх хугацаа дуусч байна. Тариаланчдын хувьд бол цаг агаар нөхцөл байдал ажил явуулахад ихээхэн нөлөөлдөг. Бид эрсдэлээ тооцож  шат дараалалтай төлөвлөгөөтэй ажилладаг. Цочир хүйтрэхэд авах арга хэмжээ гэж бий. Одоогоор ямар нэгэн цаг агаараас үүдэж ажил зогсож, Хяруу унасан гэх мэдээлэл байхгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж