Хаант засаглалыг халахаар Австралид жагсаж байна

Хуучирсан мэдээ: 2022.09.22-нд нийтлэгдсэн

Хаант засаглалыг халахаар Австралид жагсаж байна

Хаант засаглалыг халахаар Австралид жагсаж байна

Хатан хаан II Элизабетыг оршуулаад долоо ч хоноогүй байхад Австралид эсэргүүцлийн жагсаал дэгдлээ. Тодруулбал, Сидней, Брисбэн, Мельбурн, Канберра хотуудад олон мянган хүн хаант засаглалыг халахыг шаардан жагсав. Жагсаалыг Холбооны ногоон намын сенатор Лидия Торп оройлон оролцжээ.

Жагсагчид Австралийн төрийн далбааг шатааж, хайчилж, “Хаант засаглалыг устга” гэж хашгирч байжээ. Түүнчлэн Мельбурн дахь Их Британийн консулын газрын үүдний эмблем дээр цустай төстэй улаан будаг түрхсэн. Брисбэнд жагсагчид “Хаад байхгүй, цагдаа байхгүй, капиталист байхгүй” гэсэн үг бичсэн лоозон барьжээ.

Австралийн өдрийг цуцлахыг шаардсан бичигтэй цамц өмссөн жагсагчид ч байв. Британийн хааны тэнгисийн цэргийн офицер Артур Филип 1788 оны нэгдүгээр сарын 26-нд Австралийн газар нутагт Британийн далбааг мандуулж байсан. Ингэснээрээ газар нутгийг Британийн колони гэж зарласан юм. Тиймээс энэ өдрийг Австралийн өдөр гэж нэрийддэг.

“Аборигенчуудын эсэргүүцлийн дайчид”, “Гэрээний төлөө эв нэгдэлтэй тэмцэх нь” гэсэн идэвхтэн бүлгүүд жагсаалыг зохион байгуулахад оролцсон.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж