Орос, Украин улсууд 300 орчим хоригдол солилцлоо | News.MN

Орос, Украин улсууд 300 орчим хоригдол солилцлоо

Орос, Украин улсууд 300 орчим хоригдол солилцлоо

Орос, Украин улсууд 300 орчим хоригдол солилцлоо

Орос, Украин улсууд 300 орчим хоригдол солилцлоо. Тэдний тоонд АНУ, Их Британи, Марокко зэрэг орны дайны олзлогдогсод багтжээ. Тэдний зарим нь Украинд олзлогдсоныхоо дараа цаазын ял авч, хөлсний цэрэг гэж буруутгагдаж байсан.

Орос улсын хувьд Мариуполь хотын хамгаалалтад хүчин зүтгэж байсан таван командлагчийг оролцуулаад нийт 215 украиныг сулласан. Үүний хариуд Украин 55 оросыг суллажээ. Тэдний дотор Виктор Медведчук тэргүүтэй Оросын дэмжигч украинчууд багтаж байна. Виктор Медведчук нь ОХУ-д цэргийн нууц худалдаж, эх орноосоо урвасан хэргээр буруутгагдсан улстөрч юм.

Энэ солилцоог Саудын Араб болон Туркийн тусламжтай хийлээ. Украины ерөнхийлөгч Зеленский солилцоог зохион байгуулалцсан явдалд Туркийн ерөнхийлөгчид талархлаа илэрхийлсэн. “Энэ бол манай ялалт. Хамгийн гол нь 215 гэр бүл ойр дотны хүнээ эсэн мэнд харах боломжтой боллоо. Бид бүх ард түмнээ санаж, украин хүн бүрийг аврахыг хичээдэг” гэж тэр хэлэв.

Саудын Араб ч бас Орос, Украины хямралд чиглэсэн хүмүүнлэгийн санаачлагыг тууштай хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд хунтайж Мохаммед бин Салманы зуучлалын дагуу Орост байсан гадаадын 10 иргэнийг суллуулжээ. 10 иргэнийг тээвэрлэсэн онгоц өдгөө Саудын Арабт ирсэн бөгөөд тэдний аюулгүй байдлыг Саудын Араб хангаж байна. Гадаадын 10 иргэний дотор Их Британийн таван иргэн, хоёр америк, Хорват, Марокко, Шведийн нэг нэг иргэн багтжээ.

Ялтан солилцоонд АНУ-ын хоёр иргэнийг оролцуулсанд Жо Байдены Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан талархлаа илэрхийлсэн. Их Британийн ерөнхий сайд Лиз Трасс ч бас талархлаа илэрхийлэв.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уншигч 2022-09-22 103.10.21.249

энэ 2 улс маань хурдхан учираа ололцоосой айхгүйч гэсэн аягүй гээч нь болоод бнашүү

Avatar

Зочин 2022-09-22 66.181.161.42

талархал илэрхийлээд бас дайнд цэргээ илгээгээд АЛЖ ӨГЧ БАЙНА ДАА

Avatar

Зочин 2022-09-22 203.23.49.70

OROSIIN HURANDAA GENERALIIG UGSUN YUM BOLUU

Avatar

Уншигч 2022-09-22 180.150.36.96

Гадаадын иргэд чинь Ук-д биш Орос-д олзлогдсон юм биш үү? Уг нь хоригдол, ялтан, олзлогдогч гэдэг бүгд өөр өөр ойлголт.

Avatar

Зна 2022-09-22 66.181.190.98

215 -ыг 55-аар сольж болохгүй.

Avatar

РАВДАН 2022-09-22 66.181.160.97

ЯЛАГДСАН ТАЛ ИЛҮҮ ТӨЛДӨГ ЁСТОЙ.

Avatar

Зочин 2022-09-22 142.79.202.93

Хаха. Буруутгагдаад гэчихжээ бас. Мэдээж хөлснийхөн л байгаашт. Ану д твээр угаасаа украйнд байлдахаар явсан гээд байхад л монголд үгүй ээ гэж зүтгээд бх юм

Avatar

Зочин 2022-09-22 82.144.201.2

хоригдол гэж хэлдэггүй юм, олзлогддог гэдэг юм….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж