Азийн сантай хамтарч ажиллана

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Азийн сантай хамтарч ажиллана

“Азийн сантай хамтарч ажиллах талаараа бид дотооддоо ярилцаж эцэслэе” гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр Азийн сангийн Монгол дахь газрын суурин төлөөлөгч Мелони Линдбергтэй уулзахдаа хэллээ. Азийн хөгжлийн банк Улаанбаатар хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашдаа хэрхэн хамтарч ажиллахыг тодорхойлох зорилготой уулзалт өнөөдөр болсон юм. Уулзалтад АНУ-ын Сан Франциско дахь Азийн сангийн төв оффисын ажилтан Аша Гош, Оливер Фетзолд нар оролцлоо. Тэд Улаанбаатар хотод долоо хоног ажиллах бөгөөд орон нутгийн удирдлагатай холбоотой асуудлаар судалгаа хийж, Улаанбаатар хотод тулгараад бөгөөд гол гол асуудлыг тодорхойлох аж. Үүндээ тулгуурлан ямар чиглэлд хэрхэн хамтарч ажиллаж болохыг сонсохоор ирсэн юм байна. Бусад орнуудын хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдтэй давхцуулахгүйгээр хамтарч ажиллах зорилго тавьж байгаагаа Аша Гош танилцуулсан. Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр “Орон нутгийн үйл ажиллагааг татвар төлөгчдөд нээлттэй болгох шаардлага бий. Хамтарч ажиллах чиглэлээр ярилцаад ойрын үед саналаа өгье” гэж уулзалтын төгсгөлд хэллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж