Байр суурь: 80-100 мянган дүрвэгч орж ирвэл сөрөг нөлөөтэй

Хуучирсан мэдээ: 2022.09.22-нд нийтлэгдсэн

Байр суурь: 80-100 мянган дүрвэгч орж ирвэл сөрөг нөлөөтэй

Байр суурь: 80-100 мянган дүрвэгч орж ирвэл сөрөг нөлөөтэй

ОХУ-ын ерөнхийлөгч Путин хэсэгчилсэн цэрэг татлага эхлүүлж буйгаа мэдэгдсэн. Цэргийн дайчилгаанаас зугтсан иргэд олноороо Хиагт олон улсын авто замын боомт дээр цугларч байгаа талаар “Fakty” хуудас мэдээлсэн. Монгол Улсын иргэд ОХУ-д, ОХУ-ын иргэд Монголд нэг удаадаа 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих эрхтэй.

Тэр ч утгаараа хилээр орж гарах гадаад иргэдэд ямар нэгэн хязгаарлалт тавихгүй гэдгийг ХЗДХ-ийн сайд мэдэгдлээ. Хэрвээ ОХУ-аас олон тооны дүрвэгч орж ирвэл улсын эдийн засагт хэрхэн нөлөөлж болох талаар эдийн засагчдын байр суурийг хүргэж байна.


"ОХУ-ААС ОЛОН ТООНЫ ДҮРВЭГЧ ОРЖ ИРВЭЛ БАЙДАЛ УЛАМ ХҮНДЭРНЭ"

Эдийн засагч Д.Отгочулуу:

-Монгол Улсын эдийн засгийн боломж хүнд байгаа энэ цаг үед ОХУ-аас олон тооны дүрвэгч орж ирвэл нөхцөл байдал улам хүндэрнэ. Монголын дотоод эдийн засаг сул байна. Гэхдээ төсвийн үрэлгэн зардлыг танаж, хэмнэж чадвал нөөц гарах боломжтой. Мөн НҮБ-аас тодорхой хэмжээний санхүүжилт авбал хүндрэлийг багасгаж болно.

"ЭНЭ АСУУДЛЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ТАЛААС НЬ ХАРЖ БОЛОХГҮЙ"

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан:

-Энэ асуудлыг эдийн засгийн талаас нь харахаас өмнө гадаад харилцаа, дэлхийн геополитикийн нөхцөл байдал, цаашдаа олон улс дахь Монгол Улсын нэр хүнд, тухайн дүрвэгсдийн эрхийг хамгаалах боломж, тэдний суурь эрх ашгийг хөндөж буй асуудал гэдэг өнцгөөс хандах нь зүйтэй. Үүний дараагаар нь эдийн засгийн асуудал тавигдана.

Тухайн улсын иргэдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал учраас ОХУ-тай харилцах харилцаа, нөлөөлөх байдлыг харгалзах үзэж, шийдэх нь зүйтэй юм.

"80-100 МЯНГАН ДҮРВЭГЧ ХИЛЭЭР ОРЖ ИРВЭЛ ЭДИЙН ЗАСАГТ НӨЛӨӨЛНӨ"

Эдийн засагч С.Бямбахорлоо:

-Хэрэв ОХУ-аас олон тооны дүрвэгч орж ирвэл дор хаяж, түрээсийн байрны үнэ нэмэгдэнэ. Хоёрдугаарт, нийслэл хотын түгжрэлийн асуудал тулгарна. Дүрвэгсдийн ихэнх нь нийслэл хотыг зорих магадлалтай.

Дүрвэгчид орж ирснээр худалдааны эргэлт нэмэгдэж болох ч гадаад валют нь өсөхгүй бол бас хэцүү. Улаанбаатарт монголчуудын 1.6 сая хүн ам нь амьдарч буй. Үүн дээр дор хаяж 80-100 мянган дүрвэгч хилээр орж ирвэл ийм нөлөөллийг үзүүлэх байх. Тэрнээс бага гадаад иргэд орж ирвэл эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь бага.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
11
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж