Нэг нам дангаараа байвал монголчууд Венесуэл шиг л болно

Хуучирсан мэдээ: 2022.09.22-нд нийтлэгдсэн

Нэг нам дангаараа байвал монголчууд Венесуэл шиг л болно

Нэг нам дангаараа байвал монголчууд Венесуэл шиг л болно

Ардчилсан намаас нийгэм, эдийн засагт үүсээд байгаа хүндрэлийн талаар  ээжилт мэдээллээ хийлээ. Хэвлэлийн хуралд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, АЗХ-ны тэргүүн болон дэд тэргүүн, мөн ҮБХ-ны дэд дарга нар оролцлоо.


АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр: Бидэнд өнөөдөр тулгарч байгаа үнийн хөөрөгдөл, ам.долларын  өсөлт нэг өглөө сэрэхэд бий болоогүй.  Засгийн газрын оновчгүй шийдлээс болж эдийн засаг хямралд өртөөд байна. Эрх баригч нарын хоосон пи-араас болж Монгол Улсын эдийн засаг элгээрээ хэвтлээ. Ам.долларын ханш 3400 хүрч байна, удахгүй 4000 болно. Хүмүүсийн цалин цаас боллоо. Хурал зөвлөгөөн хийгээд нэг нам дангаараа эрх бариад явбал эдийн засаг сэргэнэ гэдэг худлаа шүү.  Нэг нам дангаараа эрх бариад байвал монголчууд Венесуэл шиг л болно. Хэрвээ нэг нам дангаар тогтвортой байгаад тухайн улс  хөгждөг бол Хойд Солонгос тэргүүлэх эдийн засагтай улс болох байлаа. Монголчууд улс төрийн эрх чөлөөгүй амьсгалж чадахгүй ээ.  Долларын ханш өссөн нь Монголбанк бодлогын хүүгээ өсгөөгүйгээс болсон гээд хэд хоногийн өмнө нэмсэн. Үүнийг дагаад олон асуудал үүснэ. Энэ талаар Ч.Хүрэлбаатар сайд иргэд доллар  ихээр  авч нөөцлөөд байгаатай холбоотой үнэ  өсч, хомсдол үүслээ гэж байна. Харамсалтай нь, Монгол Улсын иргэдийн 80 хувь нь цалингааас цалингийн хооронд амьдарч байхад яаж доллар авч нөөцлөх юм.  Өнөөдөр бодлогын хүү өссөнөөр нь үнэн чанартаа дунд давхарга алга болно. Учир нь ханш нэмэгдэж, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй нэгж бараагаа зарж чадахгүй асуудал тулгарна. Байгуулагууд хүний нөөцөө цөөлж байна. Ийм хүнд байдалд шилжиж байхад эрх баригч нам эдийн засгйин оновчтой бодлого хэрэгжүүлэх нэн шаардлагатай.

АЗХ-ны тэргүүн Н.Болдбаатар: Ардчилсан залуучуудын холбооны есдүгээр чуулга уулзалт саяхан болсон. Энэ үеэр 400 гаруй залуу үнэт зүйл, үзэл баримтлал дээрээ нэгдэн, санал бодлоо  хуваалцсан үр дүнтэй уулзалт боллоо. Ер нь Ардчилсан намын хийсэн юм болгоныг эрх баригч, коммунист нам муулдаг. Ардчилсан тогтолцоонд шилжээд 32 жил болоход 22 жилд энэ коммунист нам удирдаж ирсэн бол дөрөвхөн жил Ардчилсан нам эрх барьсан. Өнөөдөр нийгэмд маш олон асуудал байна. Үндсэн хуулиараа үг, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гэж заасан ч үгээ хэлсэн хүн болгоныг гутаан харлуулж, цагдан хорьж, эрүүл хүнийг өвчтэй болгож сэтгэцийн эмнэлэгт хүртэл хэвтүүлдэг болсон байна. Дарангуйллын нийгэм рүү мөдхөн орохоор байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж