Монгол Улс дахь ОХУ-ын төлөөлөгчийн газар, "Монгол хүүхдүүд" төрийн бус байгууллага болон Монголд байнга оршин суудаг орос иргэдийн нийгэмлэг хамтран "Бид Артект очно-2022" тэмцээний шилдэг 20 оролцогч энэ оны сүүлчээр ОХУ-руу явуулахаар санамж бичигт гарын үсэг зурсан байна.
Энэ талаар БШУЯ-ны Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа. Тэрбээр "Одоогийн байдлаар салбар яаманд ОХУ-руу хүүхдүүдийг авч явна гэсэн албан мэдээлэл ирээгүй байна. Манай мэргэжилтнүүд энэ талаар холбогдох хүмүүсээс асууж, тодруулж байгаа. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зохион байгуулалтын ажилд оролцоогүй" гэв.
Тэгвэл Монголд тогтмол оршин суудаг орос хүүхдүүд болон монгол хүүхдүүдийг Артек олон улсын зусланд амраахаар болсон тухай РЦНК төвийн цахим хуудаснаа нийтэлжээ.