“Gucci” брэнд логоны маргаанд ялагдав

Хуучирсан мэдээ: 2022.09.22-нд нийтлэгдсэн

“Gucci” брэнд логоны маргаанд ялагдав

“Gucci” брэнд логоны маргаанд ялагдав

Хувцас загварын салбарын акул гэж нэрлэгддэг Италийн “Gucci” брэнд Японы компанитай логоны маргаан үүсгэсэн. Тодруулбал, Осака дахь “Parodys” нэртэй хувцасны фирм “Guccl” гэсэн логог 2020 оны аравдугаар сараас хойш ашиглажээ. Тиймээс 2021 оны долдугаар сард “Gucci” брэнд  “Parodys”-ын эсрэг шүүхэд гомдол гаргасан.

“Guccl” логоны үсгийн фонт, үсэг хоорондын зай нь “Gucci”-тэй яг адилхан байжээ. Гэхдээ “Guccl”-ийн хувьд үгнийхээ доод хэсгийг тэр чигээр нь халхалсан ягаан өнгийн зузаан судал ашигласан байна. Тиймээс хэрэглэгчид “Gucci” гэж андуурч унших боломжтой аж.

“Gucci” брэнд 1922 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд дэлхий даяар 500 дэлгүүртэй. Японд 97 дэлгүүртэй.

Энэ хэргийг “Marks IP” хуулийн фирмийг үүсгэн байгуулагч Масаки Миками өмгөөлөх болсон. Тэр урьд нь үүнтэй ижил патентын маргаанд ялагдаж байсан ч энэ удаад ялна гэдэгтэй итгэлтэй байжээ. Японы барааны тэмдгийн хуулийн дагуу хэрэглэгчид төөрөлдсөн тохиолдолд л хориглох боломжтой. Хэрвээ хэрэглэгч тухайн бүтээгдэхүүнийг жинхэнэ бүтээгдэхүүн гэдэгт итгэхгүй байвал түүнийг хориглох боломжгүй гэж Миками хэлэв.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж