Төрийн банк нээлттэй хувьцаат компани болох зөвшөөрлөө авлаа

Хуучирсан мэдээ: 2022.09.22-нд нийтлэгдсэн

Төрийн банк нээлттэй хувьцаат компани болох зөвшөөрлөө авлаа

Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу системийн нөлөө бүхий банкууд болох Төрийн банк, Хаан банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банк нь 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор хэлбэрээ өөрчилж нээлттэй хувьцаат компани болох ёстой. Энэ хүрээнд Төрийн банк, Хаан банк, Голомт банк нь нээлттэй хувьцаат компани болох зөвшөөрлөө авахаар Монголбанк, Монголын Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлтээ өгөөд байсан юм.

Тэгвэл Санхүүгийн зохицуулах хорооны энэ сарын 21-ний ээлжит хуралдаанаар Төрийн банкийг нээлттэй хувьцаат компани болох зөвшөөрлийг олгожээ. Ингэснээр Төрийн банк нь системийн нөлөө бүхий банкнууд  олон нийтэд нээлттэй хувьцаат компани болох салхийг хагалж, төрийн өмчит компаниудаа манлайлан олон нийтийнх болох эхлэлээ тавиад байна.

Монгол орон даяар 500 орчим салбар, 4,000 гаруй ажилтан, 2.3 сая харилцагчидтай Төрийн банкны хувьд 2021 оны жилийн эцсийн байдлаар 3.7 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй, 45.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байсан бол 2022 оны хагас жилийн байдлаар актив хөрөнгө нь 3.9 их наяд төгрөг хүрч, цэвэр ашиг нь 69.8 тэрбум төгрөг болон нэмэгдсэн юм. 2022 оны эхний хагас жилийн байдлаар Төрийн банкны өөрийн хөрөнгийн өгөөж нь 15.6%-д хүрснээр системийн банкуудаа өгөөжийн түвшнээрээ тэргүүлжээ.

AQR буюу Активын чанарын үнэлгээгээр хамгийн сайн үнэлгээг авч чадсан Төрийн банкны хувьд энэ сарын 24-нд Улаанбаатар зочид буудлын Эвент холлд Роуд шоу буюу хувьцаааны танилцуулгаа хийхээр төлөвлөжээ. Улаанбаатар зочид буудалд 11:00 цагаас эхлэх нээлттэй арга хэмжээнд Төрийн банкны хувьцааг авч банкны эзэн болох хүсэлтэй хэн бүхэн оролцож захиалга өгөх боломжтой юм байна.

Төрийн банк ард түмний банк болох эхлэлээ ийнхүү тавьж байгаа бөгөөд . Тус банкны хувьцааг иргэд маш их сонирхож байгаа бөгөөд Төрийн банкны хувьцаа хамгийн тогтвортой, өгөөжтэй хөрөнгө оруулалт байх болно гэж хөрөнгө оруулагчид үзэж байгаа аж.

Төрийн банкны нээлттэй хувьцаат компани болох үйл ажиллагааны Үндсэн андеррайтераар “Өлзий энд Ко капитал ҮЦК” ХХК ажиллаж байгаа бол Туслах андеррайтераар “Гүүдсек ҮЦК” ХХК ажиллаж байгаа юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж