Юн Сук Ёл гадаад дахь солонгосчуудыг хамгаалах яам байгуулна

Хуучирсан мэдээ: 2022.09.22-нд нийтлэгдсэн

Юн Сук Ёл гадаад дахь солонгосчуудыг хамгаалах яам байгуулна

Юн Сук Ёл гадаад дахь солонгосчуудыг хамгаалах яам байгуулна

Хөх ордны тэргүүн Юн Сук Ёл гадаад улсад амьдарч буй солонгос иргэдээ дэмжих, үзэн ядах гэмт хэргээс хамгаалахад илүү их анхаарахаа амласан. Тэрбээр НҮБ-ын Ерөнхий ассамблейн хурлыг далимдуулан Нью-Йорк хотод амьдарч, сурч буй солонгос иргэдтэйгээ уулзсан аж. Энэ уулзалтын үеэр Юн Сук Ёл гадаад дахь солонгос иргэдийнхээ эрхийг хамгаалахын тулд яам байгуулж, хууль санаачилна гэж амласан байна.

Тэрбээр "(Өмнөд Солонгосын) Засгийн газар гадаад дахь солонгосчуудаа үзэн ядах, арьс өнгөөр ялгаварлах гэмт хэргийн хохирогч болохоос хамгаалахын тулд тодорхой хүчин чармайлт гаргана. Мөн АНУ-ын эрх баригчдад хандан тус улсад амьдарч, суралцаж буй солонгос иргэдийн эрх, ашиг сонирхол, аюулгүй байдлыг хамгаалахад илүү их анхаарал хандуулахыг шаардах болно" гэжээ.

Юн Сук Ёлын тэргүүлсэн Ардын хүч нам болон Өмнөд Солонгосын нам хамтран гадаад дахь солонгосчуудынхаа эрхийг хамгаалах яам байгуулахаар шийдвэрлэсэн аж. Мөн тэрбээр өргөн барих хуулийг тус улсын Үндэсний ассамблей батлана гэдэгт найдаж буйгаа ч мэдэгджээ.

Хятадад гарч дэлхий дахиныг хамарсан Covid-19 цар тахлаас шалтгаалан ази хүмүүсийг үзэн ядах хандлага барууны орнуудад өсөх хандлагатай байна. Энэ оны эхээр гаргасан статистик мэдээллээр ази хүмүүсийн эсрэг гэмт хэрэг 2011 онд АНУ-ын найман том хотод өмнө оноос 342 хувиар нэмэгдсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: NEXT SHARK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж