Хятадын армийг дайнд бэлтгэхэд анхаарлаа төвлөрүүл гэв | News.MN

Хятадын армийг дайнд бэлтгэхэд анхаарлаа төвлөрүүл гэв

Хятадын армийг дайнд бэлтгэхэд анхаарлаа төвлөрүүл гэв

Хятадын армийг дайнд бэлтгэхэд анхаарлаа төвлөрүүл гэв

БНХАУ-ын Бээжин хотноо өчигдөр Үндэсний батлан хамгаалах, цэргийн шинэчлэлийн асуудлаарх бага хурал болсон. Энэ үеэр удирдагч Ши Жиньпин Хятадын армийг цэргийн ажиллагаанд анхаарал хандуулахыг уриалав. Уг хуралд Хятадын цэргийн төв зөвлөл, Ардын зэвсэгт цагдаа, Цэргийн академийн өндөр албан тушаалтнууд оролцжээ.

“Цэргийн шинэчлэлийн амжилттай туршлагыг ухамсартайгаар нэгтгэн дүгнэж, хэрэгжүүлэх, даалгаврын шаардлагыг ойлгох, дайнд бэлтгэхэд анхаарлаа төвлөрүүлж, эрэл хайгуул хийх, шинийг эрэлхийлэх зоригтой байх нь зайлшгүй чухал” гэж тэр хэлжээ.

Хятадын удирдагч Ши Жиньпин 2013 оноос хойш Хятадын цэргийн төв зөвлөлийг даргалж байна. Тэрбээр шинэчлэлийг хэрэгжүүлэх, инновацийг дэмжих нь армийн хүч чадлын гол түлхүүр гэдгийг тодорхой харуулжээ. Энэхүү шинэчлэлийн үр дүнд Хятадын армид сүүлийн хэдэн арван жил чухал өөрчлөлт олон хийгдсэн.

Эх сурвалж: TASS, CHINA MIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
7
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-22 202.179.24.46

Mongoliin tarvagan armi Hyatadiin armiig huniaad ugunshdee

Avatar

Зочин 2022-09-22 66.181.161.117

Америк арчаад хаяна аа даанч тийм дайн болохгүйлдээ хятад зад үсрэхээ мэднэл

Avatar

Есус 2022-09-22 66.181.190.98

Америкийг устгаад өгөөч

Avatar

Зочин 2022-09-22 202.21.108.203

Манай АНуусууд Ши дайныг эсэргүүцэж бна, Путинд дайнаа зогсоо гж хэллээ гд солиороод бсан чинь нөгөөх нь шинэ дайнд бэлдээд бсан бшд.

Avatar

Зочин 2022-09-22 66.181.185.160

Новшийн Америк дэлхийг ёстой нэг самууруулж байна даа

Avatar

Зочин 2022-09-22 66.181.188.84

Барууныхан Хятад орос хоёр рүү шүдээ хурцлан дайрч байна. Эх орноо хамгаалах хүч чадлаа бэхжүүлэх талаар анхаарах нь зөв.

Avatar

mgl 2022-09-22 103.212.119.184

Bas 1 imperialist garch irlee. Olon jil tur barihaar iim boldog bololtoi.

Avatar

Зочин 2022-09-22 202.55.188.100

Хятад тэгж сүржигнэж байгаа бол дайрахгүй л гэсэн үг.Дйрвал дуугүй шууд л Вьетнам руу нэг шөнийн дотор нэвтэрсэн шиг юм болох ёстой.Армянчууд Еврэй нарыг хайрладаг.Учир нь дэлхийн хамгийн ухаалаг үндэстэн дуусвал 2т жагсдаг бидэн рүү овоо хараагаа чиглүүлнэ гэдэг.Тайваныг Хятад эзлэвэл 2т бид зогсож байгааг санаарай.Тайван эзлэгдээсэй энэ тэр гээд улирсан баларсан юм яриад байгаа хүмүүс цагаан хэрэмнийхээ цаана гарч амьдарцгаасан нь дээр шүү.

Avatar

Монгол 2022-09-22 43.228.129.119

Хятадууд сүүлийн хэдэн арван жил Америктай хийх дайнд бэлдэж байна. Үнэндээ Хятад Америкийн дайн гарах нь цаг хугацааны л асуудал болсон. Манай хэд л тэнэгтээд эртхэн хүнд үед бэлдэхгүй мөнгө идэхээ бодоод улсыг минь самарч байна. Цаг байгаа дээр нь ирэх дайнд эдийн засгаа бэлдэхгүй бол манайх хөлд чирэгдээд алуулна шүү.

Avatar

БНМАУ 2022-09-22 66.181.170.73

НЭГ ЗҮЙЛИЙГ ОЙЛГООРОЙ! БИД ТАЙВАНЫГ ХЭЗЭЭ Ч ДЭМЖИЖ БОЛОХГҮЙ! НҮБ-д Тайван суудаг байхдаа МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛЫГ ХЭЗЭЭ Ч ЗӨВШӨӨРЧ БАЙГААГҮЙ. Саяныг хүртэл Тайваны газар зүйн зураг, түүхийн хичээл дээр Монгол гэж улс байхгүй гэж зааж байсан. Бид хэзээ ч Тайвантай дипломат харьцаатай байгаагүй – Монгол ч мөн адил Тайваны тусгаар тогтнолыг яг л ижилхэн дэмжиж байгаагүй. Үнэндээ бол Тайван бол жинэхэн манж аристократ дундад улсын дүрвэгсэд. Худалдаа харилцаа ч байгаагүй.

Avatar

Зочин 2022-09-22 103.57.93.175

Путин,Ши жин пин 2 коммунист ч дэлхийн 3-р дайныг өдөөх нь дээ !

Avatar

Зочин 2022-09-22 66.181.185.160

Үгүй дээ Америк л өдөөж байгаа шүү дээ

Avatar

Зочин 2022-09-22 66.181.160.120

Казакстан бас Армиа өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн гэнээ Дэлхийн 3 эхлэхгээд байгаа юм болуу ? . Хөвсгөлийн тайгад очоод гэвтчихвэл амьд үлдэх болуу ???..

Avatar

Зочин 2022-09-22 89.38.99.93

б** сум гурил будаагаа ахиухан бэлдээрэй

Avatar

/*-*/ 2022-09-22 202.9.46.37

За өнөө төмөр замаар чинь танктай улаан Xятадууд саадгүй орж ирж манайхыг эзлэх цаг нь ирж дээ

Avatar

хаха комедиан юмуу элэг хөшлөө 2022-09-22 202.55.184.18

хаха комедиан юмуу элэг хөшлөө

Avatar

Zochin 2022-09-22 174.208.165.8

bitgii solior.bid urgun zarigtai tumur zam barisan sh dee.Yamar azaar shiljuulen achih terminal ni barigdaagui yum.

Avatar

555 2022-09-22 103.57.95.243

БНХАУ Ковидын халхавчин дор бүтэн 2 жил дайнд бэлдсэн, одоо тэр их хуримтлагдсан энергийг хааш нь гадагшлуулахаар төлөвлөсөн л сонирхол ихээр татаж байна. Аль ч тохиолдолд цус урсгасан маш их хохиролыг талууд хүлээх байх даа…

Avatar

Зочин 2022-09-22 89.38.99.93

цусаа урсгаж л байг. угаасаа хүн төрөлхтөн 50-80 жил тутам заавал дайн хийж хэн хэнийгээ захирч хэн нь үр удмаа үлдээхээ шийддэг харгис хэрцгий генитэй юм. харин энэ үед нь манайхан аль ч талд оролгүй мэнд үлдэх тактикаа л бодож байх хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж