БНХАУ-ын Бээжин хотноо өчигдөр Үндэсний батлан хамгаалах, цэргийн шинэчлэлийн асуудлаарх бага хурал болсон. Энэ үеэр удирдагч Ши Жиньпин Хятадын армийг цэргийн ажиллагаанд анхаарал хандуулахыг уриалав. Уг хуралд Хятадын цэргийн төв зөвлөл, Ардын зэвсэгт цагдаа, Цэргийн академийн өндөр албан тушаалтнууд оролцжээ.
“Цэргийн шинэчлэлийн амжилттай туршлагыг ухамсартайгаар нэгтгэн дүгнэж, хэрэгжүүлэх, даалгаврын шаардлагыг ойлгох, дайнд бэлтгэхэд анхаарлаа төвлөрүүлж, эрэл хайгуул хийх, шинийг эрэлхийлэх зоригтой байх нь зайлшгүй чухал” гэж тэр хэлжээ.
Хятадын удирдагч Ши Жиньпин 2013 оноос хойш Хятадын цэргийн төв зөвлөлийг даргалж байна. Тэрбээр шинэчлэлийг хэрэгжүүлэх, инновацийг дэмжих нь армийн хүч чадлын гол түлхүүр гэдгийг тодорхой харуулжээ. Энэхүү шинэчлэлийн үр дүнд Хятадын армид сүүлийн хэдэн арван жил чухал өөрчлөлт олон хийгдсэн.
Эх сурвалж: TASS, CHINA MIL