Дэлгүүр хэсэж цаг заваа үрэлгүйгээр бараагаа сонгож, банканд очилгүйгээр байгаа газраасаа хүссэн үедээ лизингээр авах шинэ үйлчилгээг ХААН Банк санал болгож байна. Харилцагч та гэр ахуйн цахилгаан бараа, тавилга, гар утас, компьютер худалдан авахаар төлөвлөж буй бол банктай хамтран ажилладаг BSB, “Сайн электроникс”, “Нэкст”, “Нано электроникс” зэрэг байгууллагаас бараагаа сонгоод 500,000-аас 10 хүртэлх сая төгрөгийн, жилийн 15-15,6 хувийн хүүтэй лизингийг 0-10 хүртэлх хувийн урьдчилгаа төлөөд 30 хүртэлх сарын хугацаагаар, онлайнаар шуурхай авах боломжтой.
Онлайн лизингийн үйлчилгээг авахын тулд та дараах шалгуурыг хангасан байх ёстой.
Шалгуурууд:
- Нийгмийн даатгалын шимтгэлээр баталгаажсан цалингийн орлоготой байх;
- Банкнаас тавьж буй шалгуурыг хангах, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрөө төлөх боломжтой байх;
- Үндсэн зээл хүсэгч тэтгэвэрт гарах наснаас өмнө зээлээ төлж дуусахуйц байх;
- Сүүлийн зургаан сараас доошгүй хугацаанд тухайн байгууллагад ажилласан байх;
- Монголбанкны зээлийн мэдээллийн санд зээлийн муу түүхгүй байх;
- Хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх.
Онлайн лизингийн үйлчилгээний давуу тал:
- Cалбарт очих шаардлагагүй;
- Бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй;
- Хүссэн үедээ, хүссэн газраасаа авах боломжтой;
- Шийдвэр 3-5 минутад гарна;
- Ердөө 3- 5 минутын дотор зээл олгоно;
- Илүү таатай нөхцөл.
Онлайн лизингийн зааварчилгааг ЭНД дарж харна уу.
Хамтын өсөлт төгөлдөр-ХААН Банк
Холбоотой мэдээ