"Манай дүү рүү будаг шингэлэгч цацаад шүдэнз зурчихсан гэсэн" | News.MN

"Манай дүү рүү будаг шингэлэгч цацаад шүдэнз зурчихсан гэсэн"

"Манай дүү рүү будаг шингэлэгч цацаад шүдэнз зурчихсан гэсэн"

"Манай дүү рүү будаг шингэлэгч цацаад шүдэнз зурчихсан гэсэн"

Фэйсбүүкээр танилцсан 16 настай охин бусадтай бүлэглэн 26 настай эрэгтэйг нийтийн байранд будаг шингэлэгч асган шатаасан хэрэг гарсан.  Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Энэ оны есдүгээр сарын 16-ны өдрийн 21:21 цагт, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Гудамжинд хүнд зодуулсан хүн хэвтэж байна” гэх дуудлага авсан. Хэргийн мөрөөр шалгахад 26 настай, эрэгтэй Б гэгчийг фэйсбүүкээр танилцсан 16 настай, эмэгтэй Р гэгч нь тус хороонд байрлах нийтийн байранд дуудан уулзаж, бусадтай бүлэглэн /15 настай, эрэгтэй Э, 21 настай, эрэгтэй Т, 25 настай, эрэгтэй Э, 17 настай эмэгтэй У/ хохирогчийн бугуйн цаг, гар утас, банкны карт зэргийг дээрэмдсэн байна. Мөн банкны картын нууц дугаарыг хэлүүлэхийн тулд хохирогчийн хувцсыг нь тайлж нүцгэлэн зодож, улмаар дээрээс нь шатамхай будаг шингэлэгч цацаад гал тавин шатаахыг завдсан, мөн хэргийн газраас зугатсан нөхцөл урьдчилсан байдлаар тогтоогдсон байна" гэв.

Цагдаагийн алба хаагчид тухайн хэргийг үйлдсэн этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжилж энэ сарын 17-ны үүрийн 04:00 цагийн үед Баянзүрх дүүрэгт байрлах шөнийн цэнгээний газраас дайчлан баривчилжээ. Улмаар ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид 48 цаг баривчилж, энэ сарын 19-ны өдөр Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлэн Т-г 30 хоног, Э, Э нарыг тус тус 30 хоног яллагдагчаар цагдан хорьсон. Харин Р болон У нарыг цагдан хорих тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж суллах тухай шүүхийн шийдвэр гарсан тул  хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээ аван мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.

“ХЭРЭГ ҮЙЛДСЭН ХҮМҮҮСТ МАШ ИХ ГОМДОЛТОЙ БАЙНА, ДҮҮГИЙН МИНЬ БИЕИЙН 80 ХУВЬ ТҮЛЭГДСЭН”

Энэ хэргийн талаар хохирогчийхохирогчийн эгч Д.Майхажидаас тодрууллаа.

-Дүүд чинь яг юу тохиолдсон юм бэ. Яагаад тэдгээр охид танай дүүгийн амь насанд заналхийлэхийг завдав. Өмнө нь тэр охинтой үерхдэг байсан юм уу?

-Манай дүү хөдөө ажиллаж байгаад ирсэн. Дүүг маань хөдөөнөөс ирэхэд фэйсбүүкээр нь танилцсан охин уулзъя гэсэн байгаа юм. Тэр охин нийтийн байранд байдаг юм байна. Нийтийн байранд нь очих үед тухайн охины найз охин нэг залуугийн хамт байсан гэсэн. Гэтэл нөгөө залуу дүүг маань  цагаа өг, картынхаа нууц үгийг өг гэж дарамтлаж, дээрэлхсэн гэсэн. Нэмээд гаднаас хоёр залуу орж ирж, картны чинь нууж үг буруу байна гээд зодсон байсан. Тэгээд тэд нууц үгээ буруу хэлсэн  гээд манай дүү рүү будаг шингэлэгч цацаад шүдэнз зураад шидчихсэн гэнэ лээ.

-Одоогийн байдлаар хохирогчийн биеийн байдал ямар байна вэ?

-Биеийн байдал тааруу байна. Гуравдугаар зэргийн буюу 80 хувийн түлэгдэлтэй байна.

-Хохирогчийн талаас мэдүүлэг өгсөн үү. Энэ хэргийн талаар ямар гомдол саналтай байна вэ? 

-Мэдүүлэг, өгсөн. Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хэлтэст уг хэргийг шалгаж байна. Энэ хэрэгт маш их гомдолтой байгаа. Тухайн нийтийн байранд хүн зодолдож байхад жижүүр, хариуцсан хүн нь шалгаагүй,цагдаа дуудаагүй, тэр байтугай түргэн ч дуудаагүй юм билээ. Манай дүү өөрөө бүтээлэг нөмрөөд гарч зугтсан байсан. Цагдаагийн газраас бидэнд өгсөн мэдээллээр тухайн бүлэг этгээдийг хэрэг гардаг өдрийн шөнө 04.00 цагт Баянзүрх дүүргийн шөнийн цэнгээний газраас барьж авсан гэсэн. Манай дүү өдөрт 500-600 мянган төгрөгийн эмчилгээ хийлгэж байна. Маргааш бид нар хагалгаанд орох гээд хүлээж байна. Хэрэг үйлдсэн хүмүүст маш их гомдолтой байна. Тиймээс энэ хэргийг сайн шалгаж, үнэн зөвөөр шийдвэрлэж өгөөч гэж хүсмээр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
БурууБуруу
13
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

asdf 2022-09-22 192.82.77.151

humuus ulam zerlegshij bndaa. aimaar yumaa

Avatar

Зочин 2022-09-22 124.158.96.203

Нийгэм бас ирээдүй минь ухаантай болсон. Хүүхэдтэйгээ адилхан хүн рүү бузар санаа агуулдаг хүн төрхтэй адгуусууд руу ирээдүй үе нуламлаа.

Avatar

Зочин 2022-09-22 202.131.225.197

ovoo bosgoogui bol …

Avatar

зочин 2022-09-22 43.242.243.43

ямар харгис зэрлэг болж байна даа энэ хүүхдүүд нийгмийн удирдлага нэг биш ээ ардчилал гэдгийг анархизм гээд ойлгож байгаа тархийг сайн угаахгүй бол болохгүй шүү МАН минь

Avatar

Wise one 2022-09-22 202.9.46.86

Tsaana ni dahiad hichneen humuusiig shataaj, deerlhej mungiig ni awsan bol? Law anhniih ni bish sanagdlaa

Avatar

Зочин 2022-09-22 166.205.87.12

Zugeer ch neg hun bish gaj dontonguudiig deeremddeg yum shg bn

Avatar

Зочин 2022-09-22 89.38.99.93

одоогийн монгол эмэгтэйчүүдийн нийтлэг төрх болохоор байна даа. Шуналтай, ажил хийх дургүй бэлэн юман дээр алцайж хэвтээд баян чинээлэг амьдрах сонирхолтой. Эх нь тийм болоод л охин нь ийм байгаа ш дээ. Гэр бүлийн суурь хүмүүжил маш чухал шүү

Avatar

Зочин 2022-09-22 202.126.92.98

Монгол хүн амьд явах эрх бн уу.

Avatar

зочин 2022-09-22 192.82.70.245

Oхиноор урхи тавьжээ.

Avatar

Зочин 2022-09-22 202.9.46.230

yagaad a*******n, yargachin shaarnuudiig HORIHOS TATGALZAJ baigaa ve, ene shuuh ni???
iim archaagui, zerleg balmad shaarnuud ireeduid ailiin ehner bolj er nuhurtuu ger buliin huchirhiilel uildene, tegsen ch terend ni tsagdaa shvvh itgehgui er hun buruutai, huchirhiilegch bolj huvirdag.

Ter 16 tai yargachiniig shorond hori, yallah heregtei.

Avatar

Зочин 2022-09-22 166.205.87.12

Nasand hureegui huuhed huchibdegchees biye l hamgaalsan bna

Avatar

zochin 2022-09-22 202.126.89.69

ямарч байсан муу новшуудыг алаад өгөх хэрэгтэй адгуусууд

Avatar

Зочин 2022-09-22 66.181.189.46

Нэг талаас балчир охин хайж сонирходог гаж эр нөгөө талаас урхи тавьж дээрэм эрхэлдэг өндөр зохион байгуулалттай бүлэглэл болох юм нь болжээ .шатаалгаж зугтаж амжаагүй амиа алдсан олон хүн байгаа байхдаа?

Avatar

Sas 2022-09-22 66.181.188.238

Цаад 16-т нь өөрийгөө 18,19-тэй гээд танилцсан биз

Avatar

Зочин 2022-09-22 166.205.87.12

Eregtei hun bol zaaval l gemgui tsagaan bh yostoi yumaa tee? Ter huuhduud n barigdsiimu? 16 tai gj taniltsuilsan ohin ruu l shulsee saviruulj yavsan gsn medee bna

Avatar

Зочин 2022-09-22 166.205.87.12

Nasand hureegui ohintoi untah gsn ulun n**** l bnshdee

Avatar

зочин 2022-09-22 202.9.46.238

Өсвөр үе насанд хүрээгүй ял шийтгэл зэм хүлээхгүй дээрэмчид яргачид өсгөн бойжижуулж байгаа эцэг эхэд хариуцлага шийтгэл хүлээдэг оногдуулдаг хууль үгүйлэгдэж байна Хүүхдийн суурь хүмүүжил эцэг эхээс шалгаална

Avatar

Мх 2022-09-22 64.119.29.63

АМЬД ХҮНИЙГ ШАТААЖ БАЙНА ГЭХЭЭР ЭД НАР ЭРЭЭ ЦЭЭРЭЭ АЛДЖЭЭ. БАС ТЭГЭЭД ШӨНИЙН 04 ЦАГТ БААРАНД БАЙНА ГЭДЭГ НЬ ЭНЭ НИЙГЭМД АЮУЛ УЧРУУЛЖ БОЛОХ ХОГ ШААР, ШАВХРУУНУУД БАЙНА ДАА… ЭДНИЙГ НИЙГМЭЭС ТУСГААРЛАЖ БАЙХ ГАЗАРТ НЬ БАЙЛГАХ ШААРДЛАГАТАЙ МЭТ БАЙНА…

Avatar

777 2022-09-22 103.57.95.243

Дээрэм тонулыг нь өршөөж болох ч яаж ийм яргачин бол хувирдаг байнаа? Насаар бол жаахан хүүхдүүд байх юм

Avatar

Зочин 2022-09-22 202.9.46.230

16 настай яргачныг нэн даруй баривчтлж хатуу шийтгэх хэрэгтэй шүү.
16 настай яргачныг нэн даруй баривчтлж хатуу шийтгэх хэрэгтэй шүү.
16 настай яргачныг нэн даруй баривчтлж хатуу шийтгэх хэрэгтэй шүү.
16 настай яргачныг нэн даруй баривчтлж хатуу шийтгэх хэрэгтэй шүү.
16 настай яргачныг нэн даруй баривчтлж хатуу шийтгэх хэрэгтэй шүү.
16 настай яргачныг нэн даруй баривчтлж хатуу шийтгэх хэрэгтэй шүү.

Avatar

Зочин 2022-09-22 166.205.87.12

16 nastan bol huuhed shdee. Oyun uhaan n tuluvshuugui huuhdiig eleg barij duraa hangah gsn n**** ooroo mehendee unajee

Avatar

Зочин 2022-09-22 66.181.181.207

Pee yamar muuhai zerleg balmad yum bee.oorsiig n

Avatar

Зочин 2022-09-22 202.55.183.108

Хэдхэн цааснаас болж хүн а**х гэж байгаа эргүү малнуудыг шоронд хатаах хэрэгтэй. Хайран хүний эрүүл мэнд.

Avatar

Зочин 2022-09-22 192.82.70.198

үхсэнээ хийх гэж ФБ-ээр хүнтэй танилцаж бдаг юм. Банди нар өөрсдөө ФБ-гээр танилцах хүсэлт их явуулдаг юм бна лээ. Таниж мэдэхгүй хүнтэй ФБ-гээр танилцаж огт болохгүй ш дээ!!!

Avatar

Зочин 2022-09-22 202.126.89.53

16 настай охиныг ийм зэрлэг балмад араатан байна гэж мэдэх хэцүү.

Avatar

Зочин 2022-09-22 166.205.87.12

Chi tegej bodoj bas 16 nastai ohiniig ashigladag uu?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж