"Манай дүү рүү будаг шингэлэгч цацаад шүдэнз зурчихсан гэсэн"

Хуучирсан мэдээ: 2022.09.22-нд нийтлэгдсэн

"Манай дүү рүү будаг шингэлэгч цацаад шүдэнз зурчихсан гэсэн"

"Манай дүү рүү будаг шингэлэгч цацаад шүдэнз зурчихсан гэсэн"

Фэйсбүүкээр танилцсан 16 настай охин бусадтай бүлэглэн 26 настай эрэгтэйг нийтийн байранд будаг шингэлэгч асган шатаасан хэрэг гарсан.  Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Энэ оны есдүгээр сарын 16-ны өдрийн 21:21 цагт, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Гудамжинд хүнд зодуулсан хүн хэвтэж байна” гэх дуудлага авсан. Хэргийн мөрөөр шалгахад 26 настай, эрэгтэй Б гэгчийг фэйсбүүкээр танилцсан 16 настай, эмэгтэй Р гэгч нь тус хороонд байрлах нийтийн байранд дуудан уулзаж, бусадтай бүлэглэн /15 настай, эрэгтэй Э, 21 настай, эрэгтэй Т, 25 настай, эрэгтэй Э, 17 настай эмэгтэй У/ хохирогчийн бугуйн цаг, гар утас, банкны карт зэргийг дээрэмдсэн байна. Мөн банкны картын нууц дугаарыг хэлүүлэхийн тулд хохирогчийн хувцсыг нь тайлж нүцгэлэн зодож, улмаар дээрээс нь шатамхай будаг шингэлэгч цацаад гал тавин шатаахыг завдсан, мөн хэргийн газраас зугатсан нөхцөл урьдчилсан байдлаар тогтоогдсон байна" гэв.

Цагдаагийн алба хаагчид тухайн хэргийг үйлдсэн этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжилж энэ сарын 17-ны үүрийн 04:00 цагийн үед Баянзүрх дүүрэгт байрлах шөнийн цэнгээний газраас дайчлан баривчилжээ. Улмаар ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид 48 цаг баривчилж, энэ сарын 19-ны өдөр Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлэн Т-г 30 хоног, Э, Э нарыг тус тус 30 хоног яллагдагчаар цагдан хорьсон. Харин Р болон У нарыг цагдан хорих тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж суллах тухай шүүхийн шийдвэр гарсан тул  хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээ аван мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.

“ХЭРЭГ ҮЙЛДСЭН ХҮМҮҮСТ МАШ ИХ ГОМДОЛТОЙ БАЙНА, ДҮҮГИЙН МИНЬ БИЕИЙН 80 ХУВЬ ТҮЛЭГДСЭН”

Энэ хэргийн талаар хохирогчийхохирогчийн эгч Д.Майхажидаас тодрууллаа.

-Дүүд чинь яг юу тохиолдсон юм бэ. Яагаад тэдгээр охид танай дүүгийн амь насанд заналхийлэхийг завдав. Өмнө нь тэр охинтой үерхдэг байсан юм уу?

-Манай дүү хөдөө ажиллаж байгаад ирсэн. Дүүг маань хөдөөнөөс ирэхэд фэйсбүүкээр нь танилцсан охин уулзъя гэсэн байгаа юм. Тэр охин нийтийн байранд байдаг юм байна. Нийтийн байранд нь очих үед тухайн охины найз охин нэг залуугийн хамт байсан гэсэн. Гэтэл нөгөө залуу дүүг маань  цагаа өг, картынхаа нууц үгийг өг гэж дарамтлаж, дээрэлхсэн гэсэн. Нэмээд гаднаас хоёр залуу орж ирж, картны чинь нууж үг буруу байна гээд зодсон байсан. Тэгээд тэд нууц үгээ буруу хэлсэн  гээд манай дүү рүү будаг шингэлэгч цацаад шүдэнз зураад шидчихсэн гэнэ лээ.

-Одоогийн байдлаар хохирогчийн биеийн байдал ямар байна вэ?

-Биеийн байдал тааруу байна. Гуравдугаар зэргийн буюу 80 хувийн түлэгдэлтэй байна.

-Хохирогчийн талаас мэдүүлэг өгсөн үү. Энэ хэргийн талаар ямар гомдол саналтай байна вэ? 

-Мэдүүлэг, өгсөн. Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хэлтэст уг хэргийг шалгаж байна. Энэ хэрэгт маш их гомдолтой байгаа. Тухайн нийтийн байранд хүн зодолдож байхад жижүүр, хариуцсан хүн нь шалгаагүй,цагдаа дуудаагүй, тэр байтугай түргэн ч дуудаагүй юм билээ. Манай дүү өөрөө бүтээлэг нөмрөөд гарч зугтсан байсан. Цагдаагийн газраас бидэнд өгсөн мэдээллээр тухайн бүлэг этгээдийг хэрэг гардаг өдрийн шөнө 04.00 цагт Баянзүрх дүүргийн шөнийн цэнгээний газраас барьж авсан гэсэн. Манай дүү өдөрт 500-600 мянган төгрөгийн эмчилгээ хийлгэж байна. Маргааш бид нар хагалгаанд орох гээд хүлээж байна. Хэрэг үйлдсэн хүмүүст маш их гомдолтой байна. Тиймээс энэ хэргийг сайн шалгаж, үнэн зөвөөр шийдвэрлэж өгөөч гэж хүсмээр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
БурууБуруу
13
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж