"Зөвхөн Чингис хааны эш хөргийг залах нь зүйтэй" | News.MN

"Зөвхөн Чингис хааны эш хөргийг залах нь зүйтэй"

"Зөвхөн Чингис хааны эш хөргийг залах нь зүйтэй"

"Зөвхөн Чингис хааны эш хөргийг залах нь зүйтэй"

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх наадмаар Эзэн богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай зарлиг гаргасан билээ. Зарлиг гаргасантай холбоотойгоор төрийн байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд Чингис хааны эш хөргийг залж эхэлсэн.

Гэтэл сүүлийн үед зарим иргэд Чингис хааны хөрөг зургийг өөрсдөө хийсвэрлэн зурж, нөгөө хэсэг нь хааныг бурханчилж зурж залах болжээ. Харин түүхчдийн хувьд зөвхөн Чингис хааны эш хөргийг залах нь зүйтэй гэдгийг хэлж байгаа юм.

Түүхэн цаг хугацааны явцад ч зураачид үлгэр домог, түүхэн тэмдэглэл, таамаг, уран сэтгэмжээр дүрслэн, зурж бүтээсээр ирсэн. Өнөөдөр бидэнд уламжлагдан ирсэн түүхэн зургууд түүний бодит дүр төрхийг илэрхийлж чадаж байгаа юу гэхчилэн маш олон асуулт бий.

Энэ талаар Шинжлэх ухааны доктор, профессор антропологич Д.Түмэн ярихдаа "Чингис хааны хөргийг залах нь маш чухал ач холбогдолтой. Дэлхий дахинаа Монгол Улсыг Чингис хаанаар төсөөлж, мэддэг болсон. Эш хөрөг гэдэг нь бодит хөрөг гэсэн үг. Түүхч, судлаачдын хувьд Хувилай хаан зарлиг гарган зуруулсан Тайваньд хадгалагдаж буй эш хөргийг илүү бодитой гэж үздэг. Тийм учраас ард түмэн зарлиг гаргасан эш хөргийг залах нь зүйтэй" гэдгийг хэлэв.

Дэлхий дахинаа Чингис хааны эш хөрөг хоёр байгааг эрдэмтэн судлаачид тогтоосон байдаг.  Тодруулбал, Хятадын нийслэл Бээжинд болон Тайваньд Чингис хааны эш хөрөг хадгалагдаж буй. Үндэсний их баяр наадмаар улс нийтээрээ залах зарлиг гаргасан хөрөг бол Тайваньд хадгалагдаж буй эш хөрөг юм.

Доктор, профессор, зохиолч Л.Дашням өмнө нь энэ талаар ярихдаа "Аль ч нийгэмд үлгэрлэж явдаг түүхэн бахархалт хүнийхээ дууриаллаар өөрийгөө засч, залж, нийгмээ өөд нь татдаг замналтай шүү дээ. Тийм болохоор Чингисийн дүрийг үргэлж харж байна гэдэг нь үүх түүхээ таньж, өрх гэрээ өөд нь татаж, үндэсний бахархал болгоно гэсэн үг.

Чингис хааны эш хөрөг Бээжин, Тайваньд байдаг. Хоорондоо яльгүй жаахан ялгаатай. Манай эрдэмтэн судлаачид ч эш хөргийг сайн судалж, жаахан өөрчилж зурсан тохиолдол бий" гэж байв.

Түүхч Д.Анхбаяр "Чингис хааны бурханчилсан эш хөрөг гэж байхгүй. Саяхан 2000 оны эхээр бурханч лам Г.Пүрэвбат Чингис хааны хөргийг бурханчилж зурсан байдаг. Гэхдээ Ерөнхийлөгчийн зарлигт Чингис хааны эш хөргийг зална гэсэн учраас Тайваньд хадгалагдаж буй хөргийг зална гэсэн үг" гэв.

Судлаачдын зүгээс Чингис хааны хөргийг явцуу утгаар бус аль болох түүхэн эх сурвалжтай эш хөргийг сүсэг бишрэлтэй залах нь чухал гэдгийг хэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-22 103.57.95.72

Zurag deerth ulaan huvtsastai bujigchid lav mongol bish zuun umnud aziinhan l sanaand orj bn

Avatar

Зочин 2022-09-22 202.179.24.46

Taivani esh hurgun deerh Chingis haani dur turhn odooni tuv mongolchuudiin dur turhuus ih uur baidag

Avatar

Зочин 2022-09-22 202.9.40.73

Монголчууд өөрсдөө гэртээ залахгүй бол Чингис хааныг минь казахууд казах хүн байсан гэж ярьж бичээд удаж байна. Тэгэхээр аав ээж ньч бас казах болж байгаа юм. хэн гэдэг казах байсан юм бүү мэд. Казахууд гаргаад ирэх байх л даа. Одоо монголын түүхийг казахууд засварлаж олон үйл явдлыг нь казахын түүх болгож авсан. Жишээ нь батхааны цэрэгт 10 хүн тутмын нэг нь казах хүн байсан. Тэр үеийн Монголчууд Монголоор ярьдаггүй байсан гэх мэтээр их зүйлийг чинь өөрсдийн болгоод байгаа даа.

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2022-09-22 202.9.46.148

тэр зарлигийн хөргөө төрийн байгуулагууд нь залдаг юм байгаа биздээ иргэд хувийн байгууллагууд юу тавих эсэр нь хүний эрхийн асуудал лдаа гэхдээ хяналтанд байх нь зөв мөн чингэс богд гэж нэрлэх нь эөв эсэаээ тодорхойлоорой богд гдэг нь ламтай холбоотой бусуу

Avatar

Зочин 2022-09-22 202.126.93.90

hutler iin horgiig zalii

Avatar

Солиоруулжийна шдээ 2022-09-22 202.21.121.133

Ёстой солиоруулжийнэ шдээ. Хэн, хаана, юугаа залах нь хувь хүний эрх гэдгийг тэр түүхчдэд хэлмээр байна. Тэр төр, орон нутгийн байгууллагууд нь л юу юм гэхээс иргэн гэртээ хийгээд ажил дээрээ бол ямар ч зураг залж болно оо. Элий балай хийх юмгүй гарууд вэ

Avatar

Зочин 2022-09-22 66.181.161.30

Айл өрх гэртээ Чингис хааны хөргийг заавал залах гэж албадаагүй байгаа шүү. Ерөнхийлөгчийн зарлигт айл гэртээ залахыг уриалсан. Уриалах гэдэг үгийн утгыг мэдэж байгаа гэж найдъя.

Avatar

Зочин 2022-09-22 202.179.21.239

Чингисийг хэтэрхий тахин шүтсэний хэргэггүй. Манай улс 30 гаруй жил Чингисийг өргөмжлөн шүтээд хөгжил дэвшилд хүрсэнгүй. Чингисийг Монголын нэрнээс илүү алдартай гэнэ. 10 сая хүний амь насыг бүрэлгэж, олон орны газар нутгийг эзлэн түрэмгийлснийг "түүхчид" хэмээгчид зөвтгөхийг оролдож байна. Дэлхийд Чингисээс илүү алдартнууд олон тодорсон. Гэсэн ч тухайн улс орон нь оройн дээд болгог байнга өргөмжлөн шүтээд байдаггүй.

Avatar

Зочин 2022-09-22 66.181.161.49

Англичууд та нар хатан хаанаа хүндлээд хэрэггүй дээ гээд англичуудын өөрсдөө тоодоггүй элдэв цуу яриаг ярих. Дэлхийн 2-р дайнд азийн олон улс оронд дайн өдөөсөн юм чинь япончууд та нар эзэн хаанаа хүндлээд хэрэггүй дээ. 30-аад онд олон мянган хүнийг хэлмэгдүүлсэн юм туркууд та нар Ататуркээ хүндлээд хэрэггүй дээ гэж хэлээд үз дээ

Avatar

Ok 2022-09-22 64.119.22.70

Chi buruu oilgood bnaa Chingisiig mongolchuud hezee ch martaagui, 10n jild oros bagsh nar Chingis haaniig a*******n gej helehed bi gertee ireed aavdaa helehed chish chimeegui naad hun chin baigaagui bol mongol uls gej bhgui bh bsan gej aav mini helj bsan, bi buur Mel gaihaj tsel huhurch bsan, ter ued mongoliin seheetnuud naanaa komminism gej bsan ch tsaanaa ih haanaa urgelj shutej irseen, harin ch mongolchuud ih haanaa shutehee bolisonoos hoish zuv goldrild ordog shuu.

Avatar

Зочин 2022-09-22 103.80.210.183

архины шил дээрээс аюч хая. бас хивс байгаад байдаг байлаа. муудаад нохойндоо дэвссэн хүн байсан даа

Avatar

Зочин 2022-09-22 103.57.93.192

юугаа ч залсан миний дур

Avatar

Зочин 2022-09-22 66.181.161.90

Тийм. Гэртээ юугаа ч залсан таны таалал мэдэх хэрэг. Харин албан өрөөндөө бол тэр тогтсон хэлбэр, хэмжээ, загвараар залах нь зүйн хэрэг.

Avatar

Зочин 2022-09-22 202.126.89.201

Халх, Дөрвөд , Увс, Архангай, Баруун, Зүүн ….гм Жалга Довны арчаагүй балиар үзлээсээ салаасай Монголчууд ‼️ Монгол улс бол 2500аад жилийн түүхтэй улс, ийм бхад Сумдын, Аймгуудийн 90, 100 жил тэмдэглэхээ болиосой

Avatar

Зочин 2022-09-22 66.181.161.12

Ерөнхийлөгчийн зарлигт мөн айл өрхүүдийг Чингис хааны хөргийг залахыг уриалсан. Тус уриалгын дагуу айл өрхүүд Чингис хааны хөргийг залах бол өөрсдийн хүссэн хэлбэр, хэмжээ, хийц, загвараар залах нь нээлттэй байж таарна. Ер нь бол айл өрхүүд уран зургийн элдэв төрөл жанраар зурагдсан Чингис хааны хөрөг, бурханчилж зурсан хөрөг, хивс, морьтой болон суугаа байдлаар бүтээсэн баримал гэх мэтээр өөрсдийн хүссэн байдлаар Чингис хааныг гэртээ залсан байдаг.

Avatar

Зочин 2022-09-22 66.181.161.12

Харин төрийн байгууллагуудын хувьд нэг адил хөргийг залах хэрэгтэй.

Avatar

ЯГ ҮНЭНДЭЭ БОЛ .... 2022-09-22 202.179.25.4

БАРАГ МЭДЭХГҮЙ ТАНИХГҮЙ ЭРГЭЛЗЭЭТЭЙ ИШ ХӨРӨГ ГЭЭЧИЙГ ЗАЛСАН ДОР МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООГОО ЗАЛСАН НЬ ДЭЭР БАЙСЫМ ДӨӨ

Avatar

Zochib 2022-09-22 66.181.161.81

1000 burhanaar hurelulsench nugl ……..zz

Avatar

Уншигч 2022-09-22 103.10.20.102

Авчирч чадахгүй биз, жинхэнэ эш хөргийн хуулбар нь Тайванийн музейд 300 ам.доллар бна шд

Avatar

Зочин 2022-09-22 192.82.65.183

өөдөн биш өөд нь

Avatar

Зочин 2022-09-22 202.9.46.32

нийгмээ өөдөн татдаг гэнээ хахаха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж