Засгийн газар хуралдаж байна | News.MN

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газар хуралдаж байна

НЭМЭЛТ:

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр:

– Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн танилцуулга,
– Шинэ Сэргэлтийн Бодлогын хэрэгжилтийн явц,
– Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай,
– Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил,
– Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлт, Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар,
– Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай зэрэг 10 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөсөн байна.

Хуралдаанаас гарсан шийдвэрийг эргэн танилцуулна.

ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА

Засгийн газрын ээлжит хуралдаан /2022.09.22/ болно. Өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Импортын цементийн гаалийн албан татварыг тэглэх шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан. Тухайлбал, импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг батлах тухай Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж, өнгө оруулсан эсхүл оруулаагүй, клинкер хэлбэрт оруулсан буюу оруулаагүй, портланд цемент, пуйлсаган цемент (хөнгөн цагаан цемент), шаарган цемент, суперсульфатын цемент болон тэдгээртэй төстэй усжсан цементийн одоо мөрдөгдөж буй гаалийн албан татварын 20 хувийг O хувь болголоо.

Иймд Засгийн газраас цементийн үнийн дарамтыг бууруулах, дотоодын эрэлтийг хангах зорилгоор Цементийн гаалийн албан татварыг түр “тэглэх” шийдвэр гаргалаа. Тогтоолын хугацаа 2022 оныг дуустал үргэлжилнэ” гэж мэдээлсэн.

Өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2022-09-22 202.21.124.129

Ерөнхий САйд нь эн орондоо байгаа юм уу. Ургац хураалт, өвлийн бэлтгэл, доллар шүтсэн ЭЗ уналт, ядуурал гээд асуудал их байхад бараа нь харагдахгүй гадаадад байгаа мэдээлэлээс өөр юм алга

Avatar

Зочин 2022-09-22 192.82.86.145

хуралдаад улс орны амьдралд нөлөөлөх шийдвэр гаргах биш. данхаа зайлуулбал сайн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж