ЭМЯ озон эмчилгээг хүүхдэд хийх тухай удирдамж гаргаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2022.09.22-нд нийтлэгдсэн

ЭМЯ озон эмчилгээг хүүхдэд хийх тухай удирдамж гаргаагүй гэв

ЭМЯ озон эмчилгээг хүүхдэд хийх тухай удирдамж гаргаагүй гэв

Иргэд Covid-19 халдвараар өвдсөний дараагаар цусаа шингэлэхээр янз бүрийн эм дур мэдэн ууж, эмчилгээ хийлгэх болсон. Үүний нэг нь озон эмчилгээ. Эрүүл мэндийн яамнаас озон эмчилгээний тухай ямар нэгэн удирдамж, зааврыг огт батлаагүй. Мөн Монгол Улсын эмнэл зүйн удирдамжид байхгүй гэдгийг хэлж буй. Гэтэл хувийн эмнэлэг тэр дундаа гоо сайхны эмнэлгүүд энэ төрлийн эмчилгээг өндөр үнээр хийж байна. Мөн энэ төрлийн эмчилгээг хүүхдэд хийлгэхийг уриалж буй. Тиймээс ЭМЯ-наас үүнтэй холбоотойгоор дараах тайлбар мэдээллийг өглөө.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл: 

-Улирал солигдож байгаа үед хүүхдүүд томуу болон томуу төст өвчний эхний үе шатны эхэлдэг. Хичээл сургууль эхэлсэнтэй холбоотойгоор хүүхдүүд олноор цуглардаг энэ үед ханиад, томууны өвчлөл улам ихэсдэг гэсэн үг. Хамгийн анхаарах ёстой зүйл бол дархлаа. Дархлаагаа амин дэмээр баялаг илчлэг хоол, хүнс хэрэглэх, тогтмол цагтаа  унтаж амрах, улиралдаа тохируулан хувцаслах хэрэгтэй.

Озон дусал эмчилгээний тухай олон нийтийн сүлжээгээр тархаж байна. Озон эмчилгээний тухай Эрүүл мэндийн яам ямар нэгэн эмнэлзүйн удирдамж, зааврыг гаргаагүй.

Эрүүл мэндийн байгууллага хуулиараа дүрэм, журмаараа төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан удирдамж, зааврын дагуу тухайн эмнэлэг эмчилгээ, оношилгоо, урьдчилан сэргийлэх үзлэг явуулах ёстой байдаг. Эрүүл мэндийн яамны зүгээс өнөөдрийн хүртэлх хугацаанд озон эмчилгээний зааврыг гаргаагүй байгаа. Аливаа шинэ эмчилгээг нэвтрүүлэхдээ заавал нотолгоонд суурилсан байх ёстой. Озон эмчилгээний эмнэлзүйн бүх чиглэлээр хийсэн олон улсын судалгаа бий. Сайн үр дүн байгаа хэдий ч өвчтөний аюулгүй байдалд нөлөөлсөн муу нөлөө байгаа учраас нотолгоо хангалттай биш гэж үзээд өнөөдрийг хүртэл Эрүүл мэндийн яамнаас эмчилгээний заавар, зөвлөгөө гаргаагүй байгаа.

ЭМЧИЛГЭЭНИЙ ОЗОН НАРИЙН СТАНДАРТТАЙ

Сонирхуулахад, эмчилгээний озоныг зөвхөн ISO9809 стандарт бүхий 96%~с 99,5 хувь хүчилтөрөгчийн баллоноос зориулалтын генератор буюу озон хувиргагч аппаратаар дамжуулан гаргаж авдаг гэдгийг мэргэжлийн эмч тайлбарласан юм. Озон эмчилгээ нь хүчилтөрөгчийн эмчилгээ, цус шингэлж , эд эрхтний цусан хангамжийг сайжруулах, биеээс хорт бодисыг гадагшлуулах, хордлого тайлах, харшлын эсрэг, бактери, вирус, мөөгөнцөр, шимэгчийн халдварыг устгах, дархлааг дэмжих, өвдөлт намдаах, эд эсийг нөхөн сэргээн, хүчилтөрөгчөөр хангаж, хөгшрөлтийг удаашруулах үр дүнтэй гэдэг танилцуулгыг эмнэлгүүд тавьжээ.

Нэг курс эмчилгээ 7-10 удаа хийдэг бөгөөд үнийн хувьд нэг удаагийн эмчилгээ 30 мянган төгрөгөөс 70 мянган төгрөгийн үнэтэй байх аж. Уг эмчилгээг судсанд дуслаар хийх, шулуун гэдсээр хийх, арьсанд нэвчүүлж хийж болдог бөгөөд төрлөөсөө хамаарч үнэ нь харилцан адилгүй байдаг байна. Гэхдээ нийгмийн сүлжээнд тавигдсан мэдээллийн дагуу салбар яамнаас эмнэлгүүдэд ямар нэгэн зөвлөмж мэдээлэл хүргээгүй гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж