Эмээлтийн үйлдвэрүүдийн нян өндөртэй 507 тонн махыг устгах уу? | News.MN

Эмээлтийн үйлдвэрүүдийн нян өндөртэй 507 тонн махыг устгах уу?

Эмээлтийн үйлдвэрүүдийн нян өндөртэй 507 тонн махыг устгах уу?

Эмээлтийн үйлдвэрүүдийн нян өндөртэй 507 тонн махыг устгах уу?

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар өнгөрсөн зургадугаар сараас иргэдийн гомдлын дагуу хяналт шалгалт хийж, 20 гаруй махны үйлдвэрийг лацдаад байсан. Уг асуудлыг шалгах ажил удааширсан тул Шадар сайд С.Амарсайхан НМХГ-ын дунд шатны удирдлагуудыг ажлаас чөлөөлөх үүрэг хүртэл өгсөн. Прокурорын байгууллагын дүгнэлт гарсан ч тухайн лацадсан үйлдвэрүүдийн махыг одоог хүртэл устгаагүй хэвээр байна.

Энэ талаар МХЕГ-ын дарга Б.Баасандорж өнгөрсөн долоо хоногт экспортын мах бэлтгэх, экспортын мах бэлтгэх эрхгүй үйлдвэрүүдэд шалгалт хийж, зөрчлүүд илрүүлсэн. Нийт 51 аж ахуйн нэгжээс хоёр нь үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон байсан. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллага 49 үйлдвэрт хяналт тавьж ажиллалаа. Нэгдүгээрт, дулааны аргаар мах бэлтгэж, экспортод гаргах эрхтэй 17 үйлдвэрээс 12-ын үйл ажиллагааг үргэлжлүүлж байна. Эдгээр аж ахуйн нэгжийн 6000 гаруй тонн махыг өчигдрөөс Хятад руу гаргаж эхэлсэн. Хоёрдугаарт, мах экспортлох эрхгүй байж дулааны аргаар мах бэлтгэсэн долоон үйлдвэр байна. Тухайлбал, "Үүлэнгөү" ХХК, "БӨКТ" ХХК, "Натурал грийн фүүдс" ХХК, "Оргилон гүн" ХХК зэрэг аж ахуйн нэгжийн 541 тонн махыг МХЕГ-аас ХХААХҮЯ, ГЕГ-т шилжүүлсэн. Хуулийн дагуу чиг үүргийн хувьд энэ махны экспортын асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлэнэ.

Гуравдугаарт, стандарт шаардлага хангаагүй 507 тонн мах нянгийн үзүүлэлт өндөр гарсан тул албадлагын арга хэмжээ авч хурааж, Зөрчлийн тухай хуулийн дагуу устгах эсэхийг шийднэ.

МХЕГ-ын шийдвэрээр энэ махыг Хүнсний тухай хуульд зааснаар зайлшгүй устгах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Хяналт шалгалтын хугацаа яагаад хойшилсон талаар олон хүн асууж байна. Нийт үйлдвэрт гурван удаагийн шинжилгээ хийж байж дээрх дүгнэлтийг гаргасан. Шалгалтын хүрээнд мөн хэд хэдэн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалж, үйл ажиллагаа явуулахыг нь зогсоолоо гэдгийг мэдэгдсэн.

Иргэдийн дургүйцлийг ихэд хүргэж буй зүйл бол устгалд оруулах нь тодорхойгүй байгаа олон тонн махыг зах зээлд эргүүлэн татах эсэх.

Хэрэв нянгийн үзүүлэлт өндөр гарсан 510 орчим тонн махыг устгавал тухайн компаниудад эдийн засгийн алдагдалтай. Нөгөө талаар хууль ёсоор нь шалгаад устгалд оруулах шаардлагагүй гэж үзвэл иргэдийн хүнсэнд эргэн нийлүүлэгдэнэ. Энэ бол эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал талаас нь авч үзвэл хоруу чанар бүр ч өндөр. Тэгэхлээр Зөрчлийн хуулийн дагуу МХЕГ-ын дүгнэлтэд үндэслэж махыг устгах нь хамгийн зөв. Гол нь аль нэг удирдлагын шатанд энэ ажил дахин олон сар гацвал хэн хариуцлага хүлээх нь чухал.

Дахиад л поп мэдэгдэл хийж, ажлын албын ахлагч Шадар сайд С.Амарсайхан хэн нэгэн дунд шатны удирдлагыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үү?

Тиймээс аль аль талдаа анхаарлын төвд байсаар буй нянгийн агууламж өндөр махны устгалд анхаарах шаардлагатай тулгарч байна.

ЭХНИЙ ШАЛГАЛТЫН ДҮН ГАРСАН Ч ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА МӨРДЛӨГӨ ДУУСААГҮЙ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн тавдугаар сард Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь солих, улсын байцаагчдад хариуцлага тооцох үүргийг өгсөн. Үүнээс гадна энэ сард Шадар сайд МХЕГ-ынхантай уулзахад эхний ээлжийн дүгнэлт гарсан. Гэхдээ лацадсан үйлдвэрүүдийн махыг устгах эсэх нь дараа дараагийн дүгнэлтээс тодорхой болно гэсэн юм.

Мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын дүнгээр мах, махан бүтээгдэхүүний эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын стандартын шаардлага хангасан дулааны аргаар боловсруулсан махыг Хятадад экспортлох ажлыг зохион байгуулах чиглэл өгсөн.

Үүнтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллагаас нэр бүхий 11 аж ахуйн нэгжийн бэлтгэсэн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгээр шаардлага хангасан 5720.6 тн махыг экспортод гаргах бэлтгэл ажилд хяналт тавин ажилласан билээ. Зөвхөн мэргэжлийн хяналтын байгууллагаар зогсохгүй хууль хяналтын байгууллага ч энэ асуудлыг шалгаж байгаагаар онцлог.

Ямартай ч эхний ээлжийн шалгалтын дүн гарсан ч хуулийн байгууллагын мөрдөн шалгах хугацаа болоогүй байгаа аж.

Тэгэхлээр эдгээр эцсийн дүгнэлтүүд гарсны дараа махыг устгах эсэхийг шийднэ. Одоогоор бол Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас мах экспортлогч аж ахуйн нэгжүүдэд ажлын байр, агуулахын цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг тогтмол хийх, мах, махан бүтээгдэхүүнийг хадгалахдаа стандартын дагуу зориулалтын тавиурт хурааж хэвших, хадгалах, хөлдөөх камерын температурыг тогтмол хянах үүрэг өгсөн. Мөн хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох, лабораторийн шинжилгээний хариу болон баримт бичгийг хадгалж архивлах, бүртгэл хөтлөх, ажилчдыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд зургаан сар тутам хамруулахыг анхааруулсан байна. Мөн Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиуд болон тэдгээрт нийцүүлэн гарсан холбогдох дүрэм, журам, стандарт, Засгийн газрын 311 дүгээр тогтоолоор батлагдсан дотоод хяналтыг мөрдөж ажиллахыг үүрэг болгоод буй. Харин лацадсан 500 гаруй тонн махыг хэзээ устгах хугацааг товлосон зүйл мэргэжлийн хяналт төдийгүй хуулийн байгууллагаас ч гаргаагүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-22 103.80.210.183

одоо нян нь үржээд идээд дуусгаа биз.

Avatar

иргэн 2022-09-22 202.131.227.82

ОДОО БОЛТОЛ УСТГААГҮЙ БАЙДАГ ЮМ УУ, УСТГААД МӨНГӨ ТӨЛӨХ Ч ШААРДЛАГГҮЙ БАЙМААР ЮМ.

Avatar

Зочин 2022-09-22 66.181.160.1

507 тн мах бол 4000 үхэр эсвэл 25 000 хонь. Найгүй л муудчихаагүй бол юм болгохсон. Комисс гараад устгах улсаас мөнгийг нь төлөх амархан. Махаа авч чадахаа байсан өрхүүд түмэн байна.

Avatar

Зочин 2022-09-22 202.126.90.77

Аль хэдийн хилээр гарах ёстой байсан дулааны аргаар боловсруулсан мах шүү дээ.Эргүүнүүдээс 500 тонн махны талбөрөө нэхэж таарна.

Avatar

х 2022-09-22 202.9.46.30

хуушуу банш бууз болгоод зараад дуусах виидэээ хужаагиин ирлиизүүд их төр загт нам дагаж жижиг том хурга даргууд зөндөөө дөөө царайгиин хархадл андашгүйдэээ уулан нам нам дагасан өлөн пялдага эр эм б**с цүнх долоогчидл хулгаач ханаж цадахгүй шимэгч хорхойнуудл монголыг зулгааж зусалж өрөнд оруулж дуусчииндааа

Avatar

Зочин 2022-09-22 64.119.23.244

хичнээн олон удаа нийтэлдэг юм

Avatar

Зочин 2022-09-22 122.201.24.1

устгалд оруулахгуй хойшлуулаад байгаа хууулиин хулгайчууд авилгаа л бодож байгаа биз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж