“Наран-20 экспо” үзэсгэлэнг нээнэ

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

“Наран-20 экспо” үзэсгэлэнг нээнэ

“Наран” группийн хамт олон үүсэн байгуулагдсаныхаа  20 жилийн ойг угтан хэрэглэгчиддээ зориулан хямдрал урамшууллаар дүүрэн “Наран-20 экспо” үзэсгэлэнгээр бэлэг барихаар болжээ.

Дэлхийн шилдэг брэндүүд нэг дор цугларах “Наран-20 экспо” үзэсгэлэн худалдаа наймдугаар сарын 27-нд нээлтээ хийж, таван өдрийн турш үргэлжлэн, урлагийн тоглолт, загварын шоу, урамшуулал бэлгээр дүүрэн байх аж.

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын үзэсгэлэнгийн танхимд болох энэхүү үзэсгэлэнд Gino shop-ийн хамт олон Бразилийн хөлд эвтэйхэн, тансаг загварын шинэ гутлуудаа хямдралтай үнээр худалдаалаад зогсохгүй, худалдан авалт бүрт гоёлын туфли бэлэглэх юм байна. Дэлхийд алдартай Францын Ив Роше брэндийн зарим нэр төрлийн бүтээгдэхүүн 20-50 хувь хямдарч,  үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн зочдын арьсыг үнэгүй оношилж, мэргэжлийн гоо сайханчид зөвлөгөө өгөх гэнэ шүү. Түүнчлэн хэрэглэгчиддээ нүүр будалт, маникюрын үйлчилгээгээр бэлэг барина. Харин “Наран Эло” ХХК-ийн хамт олон “Сони” брэндийн зурагтыг үйлдвэрийнх нь үнээр борлуулахаар болжээ. Мөн шинэ оны босгон дээр жил бүр зохиодог шоколадны үзэсгэлэнгээс бараа сонгох эрх, шар айрагны жилийн хэрэгцээ, “Наран Фүүдс” ХХК-ийн бөөний төвөөс бараа сонгох эрхийг тус компанийн хамт олон азтай хэрэглэгчиддээ олгох юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж