Меган Маркл хаан III Чарльзтай ганцаарчилж уулзахыг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2022.09.21-нд нийтлэгдсэн

Меган Маркл хаан III Чарльзтай ганцаарчилж уулзахыг хүсчээ

Меган Маркл хаан III Чарльзтай ганцаарчилж уулзахыг хүсчээ

Меган Маркл хатан хааны оршуулгын дараа Калифорни руу явахаасаа өмнө хаан III Чарльзтай ганцаарчилж уулзахыг хүсчээ. Энэ үйлдлээрээ Меган Маркл хааны гэр бүлийн хурцадмал харилцааг сайжруулахыг хичээж байж магадгүй юм.

“Тийм ээ, та зөв сонссон. Меган хаан III Чарльзтай ганцаарчилж уулзана. Энэ бол Меганы хийсэн маш зоригтой алхам. Тэр энэ хүсэлтээ албан бичгээр хүргүүлсэн. Та түүнийг юу ч гэж боддог байлаа, өөртөө итгэх итгэлийг нь бишрэх хэрэгтэй” гэж сурвалжлагч Нил Шон “Youtube” сувагт нийтэлсэн бичлэгтээ хэлжээ.

Меган хаан III Чарльзтай уулзсанаараа хурцадмал байдлыг намжааж, алдаагаа засч, сүүлийн хоёр жилийн хугацаанд хийсэн зарим зүйлийнхээ үндэслэлийг тайлбарлахыг хичээж буй аж.

Меган ба хааны гэр бүлийнхэн ямар харилцаатай байгаа нь төдийлөн ил тод биш боловч Харри, Меган хоёр талийгаач хатан хаантай ойр дотно байх талаар ярьж байсан. Харри болон хааны гэр бүлийн гишүүдийн хооронд эвлэрэх орон зай байгаа талаар Меган наймдугаар сард хэвлэлд ярилцлага өгч байв.

Эх сурвалж: ELLE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж