Оросын зэвсэг, эрчим хүчний талаар АНУ, Энэтхэг хэлэлцжээ

Хуучирсан мэдээ: 2022.09.21-нд нийтлэгдсэн

Оросын зэвсэг, эрчим хүчний талаар АНУ, Энэтхэг хэлэлцжээ

Оросын зэвсэг, эрчим хүчний талаар АНУ, Энэтхэг хэлэлцжээ

Оросын зэвсэг, эрчим хүчнээс хамааралтай байгаа асуудлаар АНУ-аас Энэтхэгтэй хэлэлцээ хийж байна гэж  Төрийн департаментын албаны хүн Мягмар гаригт мэдэгдэв. Энэ нь Москваг олон улсын тавцанд улам бүр тусгаарлах болно.

Орос "найдвартай зэвсгийн ханган нийлүүлэгч байхаа больсон" бөгөөд Энэтхэгийн төлөөлөгчид бусад оронтой хамтран ажиллах нь тустай гэж албаны хүн Нью-Йоркт сэтгүүлчдэд ярив.

"Энэтхэг улс Оросоос ихээхэн хамааралтай. Энэтхэг 40 орчим жилийн турш  арми, дараа нь эрчим хүчний хараат байдалтай байсан" гэж албаны хүн ярьжээ.  "Тиймээс АНУ-аас Энэтхэгт олон төрлийн  сонголттой болоход нь туслахыг хүсч байгаа талаар гүнзгий ярилцсан" гэжээ. "CNN" Энэтхэгийн Гадаад хэргийн яамтай тус асуудлаар холбогдсон ч хариу ирээгүй байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж