Украины зарим бүс нутагт бүх нийтийн санал асуулга явуулах Оросыг дэмжигч салан тусгаарлагчдын төлөвлөгөөг Япон, Их Британийн Ерөнхий сайд нар буруушаав.
Кишида Фумио, Лиз Трасс нар өчигдөр Нью-Йоркт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр нэг цаг орчим хэлэлцээ хийв. Хатан хаан II Элизабет таалал төгссөнд Кишида мөн эмгэнэл илэрхийлсэн байна.Трасс Японы ард түмэнд эмгэнэл илэрхийлсэнд талархал илэрхийлэв.
Украины нөхцөл байдлын тухайд хоёр улсын удирдагчид Орост тавьсан хориг арга хэмжээгээ үргэлжлүүлж, энх тайвныг дэмжихэд нэгдэх нь чухал гэдэгт санал нэгдэв. Украины газар нутгийг Орост нэгтгэх зорилготой бүх нийтийн санал асуулга явуулах лөвлөгөөг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдэгтэй Кишида, Трасс нар санал нэгджээ. Украины дөрвөн бүс нутгийн салан тусгаарлагчдын хяналтад байгаа хэсгүүдэд энэ сарын сүүлээр бүх нийтийн санал хураалтыг явуулахаар төлөвлөсөн аж. Энэ алхам нь Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулна гэж Кишида, Трасс нар буруушаажээ.
Эх сурвалж: NHK JAPAN