Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон өчигдөр НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганд үг хэллээ. Тэрбээр Орос улс Украин руу довтолсон нь империализмын эрин үе рүү буцаж буй явдал гэв.
“Бид хоёрдугаар сарын 24-нөөс хойш империализм, колоничлолын эрин үе рүү буцаж буй явдлыг харлаа. Франц улс үүнээс татгалзаж, энх тайвны төлөө тууштай ажиллах болно. Оросыг дарангуйлагч гэхгүй юм бол өөр хэнийг тэгж хэлэх билээ? Империализмыг хараад чимээгүй байгаа, эсвэл нууцаар холбогдож байгаа хүмүүс дэлхийн дэг журмыг нурааж буй шинэ үзлийг харуулж байна” гэж тэр хэллээ.
ОХУ-ын холбоотнууд Украины эзлэгдсэн бүс нутгийг өөртөө нэгтгэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулна гэж мэдэгдсэн. Энэ мэдэгдлээс хойш хэдхэн цагийн дараа Макрон Ерөнхий ассамблейн чуулганд үг хэлжээ. Украины хямрал бусад санаа зовоосон асуудлуудыг дарж байна гэж зарим хөгжиж буй орон үзэж байна.
Түүнчлэн Эммануэль Макрон төвийг сахисан байр суурьтай байгаа улс орнуудыг буруушаасан. Тэд түүхэн алдаа гаргаж байна гэж Макрон хэлжээ.
Эх сурвалж: FRANCE24, UN
Холбоотой мэдээ